Дуучин Э.Болор-Уянга "Сараагаас үл сална"



 

Дуучин Э.Болор-Уянга нэгэн үе өөрийн гэсэн хүрээлэлтэй байсан гэдэг. Харин өдгөө эргэн олны танил болоод буй билээ. Олон улсын харилцааны чиглэлээр БНХАУ-д суралцаж одоо мэргэжлээрээ ажиллаж буй дуучин-ажилчин бүсгүй. Түүний аав хөгжимддөг, дуулдаг урлагийн мэргэжилтэй хүн байсан болохоор урлагт дурласан гэдэг.

Өнгөрөгч тавдугаар сард цомгийн баяраа хийж, фэнүүдтэйгээ уулзсан тэрбээр сүүлийн үед Зууны манлай дуучин Б.Сарантуяагаас салахаа байсан гэнэ шүү. Тэр хоёр хаа ч явсан цугтаа бүгдийг амжуулдаг болсон бололтой. Саяханы нэг өдөр МУГЖ Сараа нэгэн рестораны нээлтэд уригдаж, ая дуугаа өргөхөд Э.Болор-Уянга бараа бологчоор ирж харагдана лээ. Түүний цүнх, гадуур хувцсыг нь барьчихсан менежер болсон юм болов уу хэмээн харсан хүмүүс шивэр авир гэлцэж суусан. Урлагийн бие биедээ дэм болж туслахыг алийг тэр гэхэв.

 

  • 1
  • 2
  • 3
  • 4


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.