Ам, ажил хоёр нь алд дэлэм зөрсөн Л.Халтар сайд суудлаасаа буух нь нэгэнт тодорхой болсон энэ цаг үед зам, тээврийн салбарыг толгойлох дараагийн сайдад доорх эрхмүүдийн нэрс яригдаж эхэллээ. Тодруулбал, ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл, Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Г.Дамдинням нар юм.
Б.Цэнгэлийн хувьд өмнө нь Зам, тээвэр, барилга хот байгуулалтын яам гэж байхад дэд сайдаар, “МТЗ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байсан, зам, тээврийн салбартай салшгүй холбоотой нэгэн.
Харин дэд сайд Ж.Бат-Эрдэнэ бол Сүхбаатар аймгийн МАН-ын хороог “авчихсан”, 2024 оны УИХ-ын сонгуульд хүч үзэхээр сэтгэл шулуудан зүтгэж буй “том амбицтай” яваа нэгэн.
Г.Дамдинням гишүүний тухайд давхар дээлтэй байх боломжгүй ч Дарханы замын асуудлаар Л.Халтар сайдыг төдийгүй Зам, тээврийн хөгжлийн яамны авто замын газрынхныг тайван суулгаагүйдээ ч тэрүү, ямартай ч зам, тээврийн хөгжлийн дараагийн сайдад нэр нь яригдаж эхэлсэн сурагтай.
Эдгээр эрхмүүдийн хэн нь ч сайд болсон гацаанд орсон тээврийн жолооч нарынхаа ахуй амьдралд эерэг үр нөлөө авчирсан, шинэ төмөр замын төслүүдээ төрийн хууль тогтоомж, зарчмын дагуу хэрэгжүүлсэн, хил дээр гацсан бараа материал татан оруулах ажлыг шуурхайлж монголчуудынхаа эрх ашигт нийцсэн шийдвэртэй, худал хэлдэггүй, хуумгай явдалгүй нэгэн томилогдоосой.
Сэтгэгдэл