Архи ууж, согтуурсан үедээ бусдын биед санаатайгаар гэмтэл учруулах цаашлаад амь насыг нь хохироосон хэрэг гарсаар байна. Өчигдөр л гэхэд Сонгинохайрхан дүүргийн тойргийн уулзварын Шунхлай шатахуун түгээх станцын хажуугийн зам дээр 26 настай М гэх залуу замын хөдөлгөөн саатуулж, танхайрчээ.
Тэрээр согтуу байсан бөгөөд замаар явж байсан "Nissan X-Trail” автомашины урд талын салхины шилийг хагалсан байна. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа аж.
Мөн өчигдөр Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороонд байрлах Хуучин цахилгаан станцын хажуу талын хашаанд бусдад зодуулсан гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна. Энэ дагуу шалгахад 27 настай Х гэх эрэгтэй 28 настай Р-г согтуурсан үедээ толгойн тус газар нь алхаар цохиж гэмтээгээд зугтаасан байжээ.
Ингээд цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллаж, сэжигтэн этгээдийг олж илрүүлэн баривчилжээ. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа юм байна.
Сэтгэгдэл