Дуучин Т.Дэлгэрмөрөн, Т.Ананда нарын хувийн харилцаа олны анхаарлын төвд орсоор ирсэн. Хэд хэдэн удаа гэр бүлийн хүчирхийллийн хэргээс цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан дуучин Т.Дэлгэрмөрөн өчигдөр шөнө эхнэртээ гар хүрч, БЗД-ийн Эрүүлжүүлэх байранд хоножээ.
Салах тухай мэдээлэл олон цацагдсан ч, хоорондоо эвсэж аялан тоглолт хүртэл хийгээд амжсан хосуудын маргаан дууссангүй. Т.Дэлгэрмөрөн хэд хэдэн удаагийн хүчирхийллийн хэрэгтэй учир сүүлийн асуудал нь амархан шийдэгдэхгүй гэдгийг эх сурвалжууд хэлж байна.
ЭХ СУРВАЛЖ: IVOICE.MN
Сэтгэгдэл