Наадам болох ойртсонтой холбоотойгоор хурдан морины уяа, сунгааны ажил эд эрчимжиж байна. Харамсалтай нь үүний улмаас унаач хүүхэд бэртэж гэмтэх, амь нас, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол ч нэмэгдэж байна. Хагас сарын хугацаанд хугацаанд хоёр ч унаач хүүхэд мориноос унаж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын хоёрдугаар багийн "Улаан худаг” гэх газарт 2022 оны зургаадугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын харьяат 6, 7 орчим насны хүүхэд мориноос унаж, амь эрсэдсэн байна. Түүнчлэн Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд өнгөрсөн долоо хоногт 8 настай хүүхэд морь унаж байгаад чирэгдэж нас барсан харамсалтай хэрэг гарсан байна.
Тиймээс хурдан морь сонирхогч, уяач, эцэг эхчүүдийг сунгаа, үсэргээ, уралдаан зохион байгуулахдаа уралдаанч хүүхдийн аюулгүй байдалд онцгой анхаарал хандуулахыг холбогдох байгууллагаас анхаарууллаа.
Сэтгэгдэл