МСНЭ-ийн ээлжит XVIII их хурал өчигдөр боллоо. Энэ үеэр хурлыг зохион байгуулагчид хэвлэл, мэдээллийн байгууллагын 315 төлөөлөгч оролцохоос 213 нь ирсэн учир ирц бүрдсэн хэмээн үзэж 11:04 цагт хурлаа эхлүүллээ. Их хуралд ирсэн төлөөлөгчдийн 60 хувь нь эмэгтэй, 25-45 насныхан 40 хувь, 45-55 насныхан 10 хувь, 55-аас дээш насныхан 10 хувийг эзэлж байна хэмээн хурал зохион байгуулагчид танилцууллаа.
Хурлын дэг ёсоор МСНЭ-ийн ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч З.Боргилмаа мэндчилгээ дэвшүүлсний дараа XVIII их хурлыг удирдан явуулах таван тэргүүлэгчдээ хурал хэрхэн явах талаар дэгийг танилцуулж тооллогын тав, редакцийн гурван төлөөлөгчийг сонгов. Үүний дараа үүрэг гүйцэтгэгч З.Боргилмаа, Хяналтын зөвлөлийн дарга Б.Цоожчулуунцэцэг, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Болортулга нар өнгөрсөн хугацаанд хийсэн ажлынхаа тайланг танилцууллаа.
14:00 цагт их хуралд сонгогдсон гурван үеийн төлөөллүүд тулгамдаж байгаа асуудлаар санал бодлоо илэрхийллээ.
Сэтгэгдэл