МСНЭ-ийн Их хурлыг төлөөлөгчид нь орхин гарлаа


 МСНЭ-ийн Их хурлыг төлөөлөгчид нь орхин гарлаа
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн XVII дугаар Их хурал Нийслэлийн иргэний танхимд боллоо. Энэ удаагийн хурлаар МСНЭ-ийн дүрэмд өөрчлөлт оруулах, Ерөнхийлөгч болоод Удирдах зөвлөл, бага хурлын гишүүдийг томилох байсан юм.

Гэвч санал болгож буй  шинэ дүрмийн төсөлд хэвлэлийн бие даасан хараат байдалд харшилсан хэд хэдэн зүйл заалтууд орсон, түүнчлэн  дүрмийн шинэчлэлийн төслийг хурлын төлөөлөгч нарт урьдчилан танилцах боломж олгоогүй зэргээс үүдэн дээрхи төслийг эргүүлэн татах асуудлаар төлөөлөгчид горимын санал гаргасан юм.  Дүрмийн төслийг хэлэлцэхийн эсрэг  төлөөлөгчид гаргаад байхад хурал даргалагчийн зүгээс дүрмийн төслийг хүчээр хэлэлцүүлэхийг илүүд үзэж байгаа нь ихээхэн эсэргүүцэлтэй тулгарсан.

Иймээс дүрмийн  төсөлд хэвлэл мэдээллийн хараат бус байдлыг алдагдуулсан заалт оруулсан, түүнийг  хүчээр хэлэлцүүлэх гэж байгааг эсэргүүцэж  төлөөлөгчид хурлыг орхин гарсан юм.

Үүнд Өдөр тутмын сонины холбоо, МҮСХНХ, Тэргүүлэгч сайтын хобоо, Орон нутгийн сэтгүүлчдийн холбоо, Залуу сэтгүүлчдийн холбоо зэрэг багууллагын төлөөллүүд МСНЭ-ийн Ерөхийлөгчид нэр дэвшихээр яригдаж байсан Түвшинтөгс, Э.Долгион, Н.Наранбаатар, Ц.Энхбат, Л.Мөнхбаясгалан, МСНЭ-ийн УЗ-ийн гишүүн Ц.Оюундарь зэрэг  төлөөлөгчид хурлыг хаяж гарлаа. Түүнчлэн энэ үеэр хурлын тэргүүлэгч таван хүний  хоёр нь татгалзаж мөн хурлыг орхив.
МНСЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвших гэж байсан  төлөөлөгчид хурлыг орхисон учир шинээр сонгогдох Ерөнхийлөгчийн хувьд сонгууль үндсэндээ өрсөлдөөнгүй явагдах нь  тодорхой болсон юм.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.