Калифорнийн захирагч Гэвин Ньюсом сармагчны цэцэг өвчний нөхцөл байдлын улмаас тус мужид онц байдал зарлаж буйгаа мэдэгдлээ.
Тэрбээр "Сармагчны цэцэг өвчний халдварын тархалттай тэмцэж, мужид вакцинжуулалтыг дэмжихийн тулд онц байдал зарлах шаардлагатай байна” гэжээ.
Калифорни муж сармагчны цэцэг өвчний 61 мянга гаруй тун вакцин хүлээж аваад байгаа гэнэ.
"The Washington Post " сонины мэдээлснээр, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены захиргаа сармагчны цэцэг өвчний нөхцөл байдлын улмаас Америкт онц байдал зарлах асуудлыг судалж байгаа аж.
Сэтгэгдэл