Н.Баянмөнх: Хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах ажил Баянзүрх дүүрэгт 100% хэрэгжих ёстой


 

Н.Баянмөнх: Хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах ажил Баянзүрх дүүрэгт 100% хэрэгжих ёстой

Өнөөдрийн байдлаар Баянзүрх дүүргийн хэмжээнд нийтдээ 40000 гаруй хүүхэд байгаагаас тус дүүргийн зүгээс яамнаас барьж буй бодлого, шийдвэрт үндэслэж цомцог гэр 5, түрээсийн байр 30, худалдан авах 9 байраар нэмж зохицуулалт хийсэн байна. Гэтэл 2576 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахааргүй хүндрэл үүсээд байгаа юм. Дээрээс нь иргэд хүүхдээ хэрхэн цэцэрлэгт хамруулах, бүртгүүлэх, миний хүүхэд аль цэцэрлэгт, хэрхэн хамрагдах талаар ямар ч ойлголтгүй байна. БЗД-ийн Засаг дарга үүнд яаралтай арга хэмжээ авч ажиллахыг холбогдох алба хэлтэс, хороо, хэсгийн ахлагч гээд бүх шатны хүмүүст хэллээ.

Түүнчлэн "Монгол улсын Засгийн газар, Боловсрол, шинжлэх ухааны яамнаас Улаанбаатар хотод хэрэгжүүлж байгаа хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах ажил Баянзүрх дүүрэгт заавал 100% хэрэгжих ёстой. Тэгж байж дүүргийн өрх, иргэд маань хүүхдээ цэцэрлэгт өгсөн үедээ ажил хийх, цэцэрлэгийн элсэлт дагасан авлига, хээл хахуулийн асуудал нэгмөр цэгцрэх юм. Тиймээс үүнд дүүргийн бодлогын хэлтэс, хороо, хэсгийн ахлагчдыг онцгой анхаарч, Монгол улсын ирээдүй болсон хүүхэд бүрийн төлөө сэтгэл гарган ажиллах хэрэгтэй байна” гэлээ.

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.