Ерөнхий боловсролын 63 дугаар сургуулийн сурагчид “Хөөрхөн ертөнц” хүүхдийн жүжгийг толилууллаа


 

Ерөнхий боловсролын 63 дугаар сургуулийн сурагчид “Хөөрхөн ертөнц” хүүхдийн жүжгийг толилууллаа

 

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу дүүргийн Улаан загалмайн хорооноос Нийгмийн халамжийн тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээг ерөнхий боловсролын 63 дугаар сургуулийн сурагчдын дунд хэрэгжүүлж "Хөөрхөн ертөнц” хүүхдийн жүжгийг Хан-Уул дүүргийн Соёлын ордны тайзнаа найруулан тавьлаа.

Хөөрхөн ертөнц жүжигт тоглосон сурагчдад Хан-Уул дүүргийн Засаг даргын гарын бэлэг гардуулсны зэрэгцээ жүжигт тоглосон хүүхдүүдийн эцэг эхчүүд "Үе тэнгийнхээ хүүхдүүддээ үлгэр дурайлал болохоос гадна хүүхдийнх нь өөртөө итгэх итгэл, бие даах чадвар, дадлыг нэмэгдүүлж, авьяас чадварыг нээн илрүүлсэн сайхан арга хэмжээ болж өндөрлөлөө” хэмээн сэтгэл хангалуун дүгнэлээ.

            




Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.