Диана гүнж ба хунтайж Чарльз нарын хуримын зургийн цомгийг дуудлага худалдаанд оруулна


Диана гүнж ба хунтайж Чарльз нарын хуримын зургийн цомгийг дуудлага худалдаанд оруулнаИх Британи улсын алдарт гүнж Диана болон хунтайж Чарльз нарын хуримын зургуудыг нэгтгэсэн "The Royal Wedding Official Souvenir’ хэмээх бэлэг дурсгалын цомгийг дуудлага худалдаанд оруулахаар боллоо.

Зургийн цомгийг "RR Auction” компани дуудлага худалдаанд оруулж байгаа бөгөөд анхны үнэ 2500 ам.доллароос эхлэх гэнэ.

Энэхүү зургийн цомог нь 1981 онд болсон Диана болон Чарльз нарын хуримын ёслолын зургуудыг агуулсан 32 хуудастай аж.
 

Түүнчлэн уг зургийн цомог дээр Диана гүнж өөрийн гараар "Диана, 1981 оны долдугаар сарын 29” хэмээн бичсэн нь үнэтэй цэнэтэй болгож байгаа хэмээн дуудлага худалдаанд оруулагчид ярьж байгаа юм.

Дуудлага худалдаа есдүгээр сарын 24-нд нээлттэй болох юм байна.
 
 
 
 
 
 
Э.Нямцоож
Эх сурвалж: Daily Mail 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.