"Би төгс биш. Итгэхгүй бол миний эхнэр Мишелиэс асуу. Би өв тэгш Ерөнхийлөгч болж чадахгүй" хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама хэлж байв. Гэсэн ч тэр хоёр удаа АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон хамгийн анхны хар арьст ерөнхийлөгч. Бас дэлхийн хамгийн энтертайнмэнт сайтай ерөнхийлөгчөөр түүнийг хэд хэдэн удаа нэрлэж байсан. Үнэхээр ч цаг минут, момент алдалгүй зургаа даруулж олон нийтэд сэтгэгдэл төрүүлж чаддаг.
Энэ удаа ч мөн адил тэр дахин мартагдашгүй түүх үлдээхээр нэгэн контентийг бэлтгэж хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацаад байна. Учир нь АНУ-ын Ерөнхийлөгчийн гэр бүл салж магадгүй гэдэг яриа газар аваад байгаа юм. Ингээд энтертайнмэнт сайтай ерөнхийлөгчийн бэлтгүүлсэн контентийг та бүхэнд хүргэе.
"...1989 онд Барак Обама Мишель Робинсоныг болзоонд урьж "Do the Right Thing" тоглолтыг үзэж байв. Түүнээс хойш 27 жилийн дараа алдарт хос "Southside With You" киногоор болзжээ...
Хэдийгээр ноён Ерөнхийлөгч "хөл хөнгөн" гэгддэг ч түүний гэр бүл өдийг хүртэл бат бөх байгаа нь бахархмаар.
Мишель Робинсон Сидли Аустины хуулийн фирмд ажилладаг байв. 1989 онд Харвардын хуулийн сургуулийн оюутан залуу Барак Обама тэдний хуулийн фирмд дадлага хийхээр иржээ. Энэ үеэс тэдний хайр эхэлсэн юм. Тэд гурван жил болзсоны эцэст 1992 онд хуримаа хийв. Мэргэжил нэгт хосын анхны болзоо Чикаго хотын Харпер театраас эхэлжээ.
Дэлхийн улс төрийн алдартай хосын нэг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама болон хатагтай Мишель Обама нарыг хайрын түүхийг гэрэл зургаар үзүүлсэнийг та бүхэндээ сонирхуулж байна."
Барак Обама, сүйт бүсгүй Мишель нар 1992 онд Кени улсад

Барак Обама ба Мишель Обама нар хуримынхаа үеэр /1992.10.18/

Малиа болон Саша хэмээх хоёр охин, эхнэрийнхээ хамт сенатын сонгуулийн дүнгээ сонсохоор хүлээж буй агшин /2004 он/

Ардчилсан үндэсний чуулга уулзалтын үеэр /2004 он/

Тэд Чикаго дахь гэртээ "Чикагогийн эдийн засгийн клуб"-ын уулзалтыг зохион байгуулж, хөтөлбөрт орж үг хэлэх гэж байна /2004.12.8/

Чикаго хот дахь уулзалтын үеэр.

Мишель Обама Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй нөхөртөө амжилт хүсч байна. /2008.06.03/

Кампанит ажлаа дуусгаад гэр рүүгээ явж буй нь.

Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Колумбиад.

Барак Обама эхнэртэйгээ тусгай цахилгаан шатаар бууж буй агшин.

Ерөнхийлөгч Обама болон тэргүүн хатагтай Мишель нар галын наадам үзэж байна. /2009.07.04/

Ерөнхийлөгч Обамагийн ажлын амралтын өрөөнд гэр бүлийнхэн нь анх удаа зочлов.

Төрийн тэргүүн болон тэргүүн хатагтай хоёр гольфын машинд сууж явсан нь.

Төрийн зүтгэлтнүүдийн үдэшлэгт бүжиж буй нь.

Мексик улсын төрийн тэргүүн, тэргүүн хатагтай нарыг хүлээн авахын өмнө Цагаан ордонд
Панамын арал руу явж байх үедээ...

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн уулзалтын завсарлагааны үеэр

Хамтдаа хэрхэн хөгжилтэй байхыг тэд л хамгийн сайн мэддэг. Их Британийн хатан хаан Элизабет болон хунтайж Филипп нар машинаа жолоодон орж ирж байхад тэдний гаргасан нүүрний хувирал

2012 онд Вашингтон хотноо болсон АНУ-ын шигшээ баг болон Бразилын шигшээ багийн сагсан бөмбөгийн тэмцээний үеэр тэднийг "Kiss Cam" онцолжээ.

Нью-Иоркийн нисэх онгоцны буудал дээр нөхрийг тосч буй хатагтай Обама

2002 онд Иовад болсон кампанит ажлынхаа үеэр

Вашингтон хотноо баярын парадад оролцож буй нь.

Ерөнхийлөгчийн гэр бүл Санни болон Бүү хэмээх хоёр нохойтой.

Хатагтай Обама нөхрийнхөө илтгэлийг тайзны араас анхааралтай гэгч нь сонсож байна.

Ерөнхийлөгч Барак Обама, хатагтай Мишель Обама нар "Цуст Ням гараг"-ийн 50 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээний үеэр.

"Gimme Five" позе...

БНХАУ-ын төрийн тэргүүн Ши Жинь Пин болон хатагтай Пен Ли Юан нарыг хүндэтгэлийн зоогонд хүлээж буй нь.

Цагаан ордон дахь Ерөнхийлөгчийн талаар нэвтрүүлэг бэлтгэх үеэр нөхөртөө ихэд эрхлэнгүй байсан...

Э.Нямцоож
Сэтгэгдэл