ШУТИС-ийн багш залилангийн хэрэгт холбогджээ


ШУТИС-ийн багш залилангийн хэрэгт холбогджээ

 

Эрдмийн их баяр 9 дүгээр сарын 1-ний өдөр маргааш болно. Дунд, их, дээд сургуулиуд хичээлийн жилийн бэлтгэлээ хангаж сурагч, оюутнуудаа хүлээж байгаа энэ үед нэгэн таагүй мэдээлэл байгаа нь бусдад үлгэр үзүүлэх ёстой эрдэмтэн багш хүн залилангийн хэрэгт холбогдсон тухай юм.

 

ШУТИС-ийн харьяа нэгэн сургуулийн багш эмэгтэй БНХАУ-ын иргэдийн их хэмжээний мөнгийг залилан мэхэлж уг үйлдэлдээ УМБГ-т шалгагдаж байгаа аж. Гол төлөв боловсролгүй, хялбар аргаар мөнгө олох гэсэн этгээдүүдийн үйлддэг энэхүү гэмт хэрэгт энэ удаад доктор, профессор цолтой хүн холбогдоод байгаа нь анхаарал татаж байна.

 

Эх сурвалжийн мэдээлснээр түүний залилан мэхэлсэн хөрөнгийн нийт үнийн дүн тэрбум гаруй төгрөг болж байгаа аж. Бид энэ тухай эргэж дэлгэрэнгүй мэдээлэх болно.

 

Б.Болд

http://www.shuud.mn/content/read/472878.htm


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.