
Попын гүнж Бритни Спирс хуучин найз залуу Жастин Тимберлэйктэй эргэн нийлэхээс буцахгүй гэнэ. Гэхдээ, зөвхөн уран бүтээл дээр хамтран ажиллахыг хүсч байгаа аж.
Саяхан нэгэн радиостанцийн шууд эфирт ярилцлага өгөхөд, нэгэн шүтэн бишрэгч нь хэнтэй хамтарч дуулахыг хүсдэг вэ гэсэн асуултыг тавьжээ.
Хэсэг хугацаанд бодолхийлснээ, "Би Aerosmith-ийг сонсох дуртай, гоё, гэгээлэг уран бүтээлтэй хамтлаг. Тэд чин сэтгэлээсээ дуулдаг, би тэднийг рок-н-роллын сод авьяастнууд гэж боддог. Мөн Гвен Стефани ч таалагддаг. Тэгээд, мэдээж Жастин Тимберлэйк. Тэр үнэхээр авьяастай шүү” хэмээн Спирс хариулсан байна.

Сэтгэгдэл