Таван тэрбум воны криптовалютын эзнийг ХӨНӨӨЖЭЭ


Таван тэрбум воны криптовалютын эзнийг ХӨНӨӨЖЭЭ

 

Өнгөрөгч гуравдугаар сарын сүүлчээр Өмнөд Солонгост хүн хулгайлсан, хүний аминд хүрсэн хэргээр гурван этгээдийг саатуулан баривчилжээ. 

Гуравдугаар сарын 29-ний өдрийн 23:48 цагийн орчимд Өмнөд Солонгосын Сөүл хотын Ганнам дүүргийн Ёксам-дуний ойролцоогоос нэгэн эмэгтэйг хулгайлж буй бичлэг хадгалагдан үлджээ. Маргааш нь хулгайлагдсан бүсгүйн ар гэрийнхэн түүнийг сураггүй алга болсон тухай цагдаагийн газарт мэдэгдсэнээр мөрдөн шалгалтын ажиллагаа эхэлсэн байна. 

Цагдаа нар бүсгүйг хулгайлсан машины хөдөлгөөнийг хянаж, Тэжон хотын ойролцоогоос олжээ. Машин дотроос хутга, олс, цустай жоотуу олдсон бөгөөд сэжигтнүүдийг гуравдугаар сарын 31-нд Соннам хотоос баривчилсан байна. 

 

 

Сэжигтнүүд бүсгүйг хөнөөгөөд, цогцсыг Тэжон хотын Дэжон далангийн ойролцоо хаясан тухайгаа мэдүүлсэн байна. Талийгаачийн цогцсыг тухайн өдөр олсон тухай цагдаагийн байгууллагаас мөн мэдээллээ.

Амиа алдсан бүсгүй 5 тэрбум вонын криптовалют эзэмшдэг нэгэн байжээ. Сэжигтнүүд түүнийг 2-3 сарын турш мөрдсөний эцэст урьдаас төлөвлөн хөнөөсөн болохоо хүлээн зөвшөөрсөн байна. 

Өмнөд Солонгост криптовалюттай холбоотой гэмт хэрэг сүүлийн үед ихсэн болсон. Мөн койн худалдан авснаар алдагдалд орж, их хэмжээний өрөнд орсон хүмүүс амиа хорлох явдал ихэссэн нь шүүмжлэл дагуулж эхлээд байна. 

 
 
https://news.zindaa.mn/4k0v

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.