"The Mongolz" визний асуудлаас болж Австралийг зорьж чадахгүй


"The Mongolz" визний асуудлаас болж Австралийг зорьж чадахгүй 
"CS:GO”-ийн Монгол төдийгүй Ази, далайн орнуудын тэргүүн баг "The Mongolz” Мэйжорын өмнө Австралид болох "ESL Challenger Melbourne” тэмцээнд оролцож чадахааргүй болжээ. Тус тэмцээн нь дөрөвдүгээр сарын 28-наас 30-ны өдрүүдэд болох бөгөөд"The Mongolz”-ийг орлож, Испанийн "Movistar Riders” баг өрсөлдөх гэнэ.

 

Угтаа "The Mongolz” тэмцээний В хэсэгт Косовагийн "Bad News Eagles”, Хятадын "Rare Atom”, Австралийн "Vertex ESC” зэрэг багуудтай өрсөлдөх байв. Өрсөлдөөний хувьд ч "The Mongolz” түрүүлэх хангалттай боломж байлаа. Харамсалтай нь, визний асуудлаас болж, нийт 100 мянган ам.долларын шагналын сантай, "ESL Pro League S18”-ийн эрх олгох тэмцээнийг өнжиж байна.

Парисын Мэйжор тавдугаар сарын 8-ны өдөр эхлэх бөгөөд үүнээс өмнө "The Mongolz”-ийг "ESL Challenger League S45”-ийн ээлжит тоглолтууд хүлээж буй.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.