Хүний амь насыг хөнөөж, цогцсыг жорлонгийн нүхэнд нуужээ


Хүний амь насыг хөнөөж, цогцсыг жорлонгийн нүхэнд нуужээ 
Иргэн "Д" нь 2020 оны наймдугаар сараас хойш сураггүй алга болсон тухай мэдээлэл 2021 оны арваннэгдүгээр сард цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. 

Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын Мандал сумын Сум дундын цагдаагийн хэлтсээс эрэн сурвалжилсан ч тухайн иргэн олдоогүй учраас гэмт хэргийн шинжтэй үндэслэлээр хэрэг бүртгэлийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад эрэн сурвалжилж буй иргэний амь насыг хохироосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож, прокурорын зөвшөөрлөөр прокурор, шинжээч эмч, криминалистикийн шинжээч нар 2023 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын тоотод нэгжлэг хийжээ.

нэгжлэгийн үеэр тус тоотын хашаанд байх хуучин жорлонгийн шороог ухахад бүтээлэг, хөнжил зэрэгт ороосон хүний цогцос гарсан байна. 

Мөрдөн шалгах ажиллагааны үед "М"гэгч нь 2020 оны наймдугаар сарын 09-10-нд шилжих шөнийн 03 цагийн үед хохирогч "Д"гэгчтэй маргалдан, улмаар амь насыг нь хохироож, "О" гэгчтэй хамтран түүний цогцсыг хашааныхаа жорлонд хийж, шороогоор дүүргэн булж, нуусан болохыг тогтоон, гэмт хэрэг хийхдээ ашигласан зүйлсийг эд мөрийн баримтаар хураан авсан байна. 

Хүний амь насыг хохироон, цогцсыг нь нуусан гэм хэргийг цагдаагийн алба хаагчид мэргэжлийн өндөр ур чадвар гарган 2 жил 8 сарын дараа илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. 



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.