Цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас нийт 54 дэд өртөө, 14.132 хэрэглэгчийг болзошгүй эрсдэлээс сэргийлж, хүчдэлээс тасалсны 53 дэд өртөө, 10.020 хэрэглэгчийн хэрэглээг сэргээсэн гэж УБЦТС компаниас мэдэгдлээ.
Хүчдэл сэргээх боломжгүй эрсдэлтэй буюу зоорийн давхарт нь ус орсон, цахилгааны щит усанд автсан байруудын усыг соруулж дууссаны дараа залгах боломжтой 22 дэд өртөө, орон сууцны 43 байрны 4112 хэрэглэгч байна.
Эдгээр хэрэглэгчдийн байршлыг тоймловол СБД-ийн 1-р хороонд 3 байр, БЗД-ийн 43-р хороо, ХУД-ийн 15-р хороо Рапид харш хотхоны 4 байр, 2, 3, 10-р хороонд 5 байр, БГД-т 8 байр байна.
Борооны улмаас нийт 18 фидерт гэмтэл гарч, 27.056 хэрэглэгч хүчдэлгүй байсныг бүгдийг нь сэргээгээд байна. УБЦТС ТӨХК шуурхай үйлчилгээ, үзлэг, засварын бригадуудын хүчийг нэмэгдүүлж, тасралтгүй ажиллалаа гэв.
Сэтгэгдэл