Хэрэв танд мөнгөний асуудал гарсан бол "мөнгө угаах” хэрэгтэй. Бүү ай, энэ нь хууль бусаар "мөнгө угаах”-тай огт холбоогүй. Зүгээр л Симороны шидэт ёслол юм. Оросоос орчуулсан тул энд би рублиэр нь бичлээ, харин та өөрөө сэтгээд 270 төгрөг, эсвэл 27 доллар, үгүй бол 27000 төгрөг болгож болох байхаа.
Та хувин саванд 27 рубль хий, энэ бол Симороны ёслолд шидэт тоо гэж тооцогддог. Хэрэв та цаасан мөнгөө усанд норгомооргүй байгаа бол төлөөлүүлээд олон зоос ашиглаж болно. Одоо энэ бүх зоосоо сайн хольж хутгаж өг, мөнгөний энерги нь усыг нэвтэлж шингэх ёстой.
Дараа нь нөгөө олон зоосоо хувингаас гаргалгүйгээр гэрийнхээ шалыг угаана. Усаа асгахын өмнө мэдээж мөнгөө аваарай. Одоо мөнгөө хатаагаад тусалсанд нь таларх. Усаа жорлонгийн суултуур луу асгахдаа чанга гэгчээр "Орон гэрийнхээ бүх өр зээлийг угааж гаргалаа. Мөнгөгүйдэл, уйтгар гунигаа ч угааж гаргаад цацлаа” гэж хэлээрэй. Ийм байдлаар "мөнгө” угаасны дараа таны санхүүгийн байдал заавал сайжирнаа. Итгэхгүй байна уу? Оролдоод үз.
Сэтгэгдэл