Удаан хугацаанд сунжирсан Л.Гансүхийн хэргийн шүүх хурлыг олон нийтэд нээлттэй харуулснаар гэрчүүдийн мэдүүлэг, шүүх хурлын процесст эргэлзсэн байр суурьтай олон хүн гарч ирж байна. Наад зах нь хэргийн хохирогч, нэхэмжлэгчид хэлсэн үгнээсээ буцан мэлзэж, өмгөөлөгч нарын өмнө таг дуугүй зогсоо нь анхнаасаа энэ хэрэг улс төрийн агуулгатай зохиомол зүйл болохыг харуулж байна. Хуульзүйн сайд асан Х.Тэмүүжин энэ хэргийг бүр гайхаж буй бололтой. Тэрбээр, "Л.Гансүхийн хэрэг уг нь гэрээний маргаан, иргэний хэрэг юм биш үү. Хохирсон гэх компанийн ярьж буй зүйл нь иргэний гэм хор байх юм. Гэрээний маргааныг эрүүгийн журмаар хэлэлцэж буй бол энэ хэлмэгдүүлэлт төдийгүй, эрүүдэн шүүлт” хэмээв.
Мөн шүүх хурал ер нь бишдээд буйг гэрчээр татагдаж буй Н.Алтанхуягийн ярианаас ч тодорхой харж болно. Мэдүүлэг өгөхөөр ирэхэд нь гүтгэгчид нь тодорхой шалтгаангүйгээр хуралд ирээгүй нь товчхондоо Н.Алтанхуяг тэргүүтэй олон хүний хэлсэнчлэн, "Монгол Улс шоронжсон улс болжээ” гэдгийг илчилж байна. Анхнаасаа энэ хэрэг Н.Алтанхуягийн Засгийн газрыг унах үетэй давхацсан, тэр бүү хэл идсэн, уусан хэргийн тухай анхны мэдээлэл АТГ-аас гарсан талаар Л.Гансүхийн захианд тодорхой бий. Одоо бол энэ хэргийг яаж шийдэх нь цаад эзэнд сонин биш. Гэхдээ жижигхэн зүйлээр ч ямар ч хүнийг суулгаж болдгийг АТГ-ын оролцоотой үүсгэсэн олон хэргийн шүүх хурлаас бид мэднэ.
Хохирогч нарын төлөөллийг харахад л хүчээр чирэгдэн ирээд шүүх танхимд зогсож байна. Ийм хүмүүс үнэндээ юугаа ч хэлэх билээ дээ. "Багануур” ХХК-ийн Санхүүгийн албаны дарга, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн хянагч, шалгагч, Төрийн өмчит хорооны төлөөллүүдийн тайлбараас харахад хэн нь ч "Л.Гансүхээс болж манайх ингэж хохирчихоод байна” гэж хэлээгүй. Тэр бүү хэл "Танайх АТГ-д гомдол гаргасан уу” гэх өмгөөлөгчийн асуултад, "Бид гомдол гаргаагүй. Шинжээч нар хохирсныг тогтоосон байсан” хэмээн булзааруулж суух.
Хуульч О.Алтангэрэл мөн энэ асуудлаар байр сууриа илэрхийлж, "Хохирогч тал яагаад гомдол гаргасан тухай асуултад "биднийг шахсан" гэж хариулж байгаа болон зарим гэрчүүд өмнө өгсөн мэдүүлгүүдээ санахгүй байна гэж хариулах, буцах явдал гарч байгаа нь мөрдөн байцаах ажиллагааны явцад эргэлзээ төрөхүйц байна” гэжээ.
Олон нийтийн зүгээс тавьж буй шүүмжлэлүүдээс харахад ардчилсан нийгэмд бусдын эрүүл мэнд, амь насанд аюул заналхийлээгүй бол сэжигтнүүдийг шууд шоронд хийж байцаах нь хүний эрхийг бүдүүлгээр зѳрчиж буй байж болшгүй үлдэл яах аргагүй мөн гэж үзэж байгаа. Тиймээс гэмгүй хүмүүсийг удаан хугацаагаар, тухайлбал доод тал нь зургаан сар хорьж, шүүсэн нь асуудлыг ярихдаа тулбал энэ хэрэг шүүх процессоос ч дутахгүй бантан болно.
Тиймээс энэ хэргийн "захиалагч тал” өдгөө ичсэндээ ямар ч хамаагүй аргаар ял тулгахыг хүсэж байгаа. Тэр нь ч Шүүх хурал дээр ил болох гээд хаа хаанаа сандарч яваа бололтой.
Т.Бэх http://time.mn/content/68907
Сэтгэгдэл