500 кг бүсгүйн ар гэр тусламж хүсэв



Египтын Александрия хотод амьдардаг нэгэн гэр бүл олон нийт болон эмч нарт хандан тэдний гэр бүлийн гишүүн Иман Ахмад Абдулатид туслах хүсэлтийг тавьжээ. Биеийнх нь жин маш их болсон тул гэртээ амьдралынхаа ихэнх цагийг өнгөрүүлсэн 36 настай энэ эмэгтэй өдгөө 500 килограмм татаж байгаа бөгөөд Каир хотын эмнэлэгт яаралтай мэс ажилбар хийлгүүлэхгүй бол нас барах магадлалтай гэнэ. 

Иман бүсгүй гэрээсээ 25 жил гараагүй аж. Тэрээр хэзээ ч сургуульд сурч байсангүй. Эгч, ээж хоёр нь түүний аливаа хэрэгцээг хангахад тусладаг гэнэ. Хүүхэд байхад нь эмч нар түүнд элефантиаз гэдэг өвчний оношийг тавьжээ. 

Ээж, эгч хоёрынх нь өгүүлснээр аавыгаа алдсанаас хойш сэтгэлийн гүн хямралд орсон явдал Абдулатигийн биеийн байдалд таагүй нөлөөллийг үзүүлсэн байна. 

Дэлхийн хамгийн тарган эмэгтэй гэдэг алдрын эзэн бол АНУ-ын иргэн Кэрол Ягер юм. Тэрээр 1994 онд 34 насандаа өөд болохдоо 544 кг жинтэй байсан билээ. Харин яг одоо амьдарч байгаа хамгийн тарган эмэгтэй бол Америкийн 36 настай Майра Розалес гэдэг бүсгүй аж. Түүний биеийн жин 470 кг гэнэ. Тэгэхээр Иман бүсгүй дэлхийн хамгийн тарган эмэгтэй байж мэдэх юм. Эх сурвалж www.wikimon.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.