Ж.Ган-Эрдэнэ гэж ашиг сонирхлын зөрчилтэй этгээд БСШУЯ-ны харьяа Боловсролын Үнэлгээний Төвийн захирлаар томилогдох уу?


Ж.Ган-Эрдэнэ гэж ашиг сонирхлын зөрчилтэй этгээд БСШУЯ-ны харьяа Боловсролын Үнэлгээний Төвийн захирлаар томилогдох уу?

 

БСШУЯ-ны харьяа Боловсролын Үнэлгээний Төвийн захирал /БҮТ/-ын албан тушаалын төлөөх дайн өрнөж байгаа нь хэвлэлийнхний харааны гадаа үлдэх боломжгүй хэмжээнд хүрчээ. 2006 оноос хойш элсэлтийн ерөнхий шалгалт, улсын шалгалт, олон улсын Кембрижийн хөтөлбөр бүхий лаборатори сургуулиудын сонгон шалгаруулалт, Боловсролын чанарын үнэлгээ гэхчлэн  олон чухал асуудлуудыг гүйцэтгэж байгаа тус төвийн захирал болно гэдэг нэлээд ашигтай бололтой юм. Ерөөс боловсролын салбарт авлига өндөр хэмжээнд байдаг гэх асуудал яригдаад удаж буй.

Тэгвэл Боловсролын Үнэлгээний Төвийн захирлын сандал дээр суухаар МАН-аас хэд хэдэн шахааны хүн яригдаж байгаа талаар medee.mn сайтад өгүүлжээ. Түүнчлэн тэдгээр хүмүүсийн дотроос Ж.Ган-Эрдэнэ гэсэн нэр, лобби сүрхий тодорч байгааг тодотгосон байна. Ж.Ган-Эрдэнэ гэгч нь 2006- 2007 онд БҮТ-д программ хангамжийн чиглэлээр ажиллаж байгаад, хувийн бизнесийг хийх болжээ. Тэрбээр "My Tech” ХХК-ийг байгуулж 2008- 2011 оныг хүртэл Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/-ын үеэр шалгалтын онлайн бүртгэл, зохион байгуулалтын програм хангамжийн ажлуудыг гэрээт ажлын үндсэн дээр жил болгон 50- 80 сая гаруй төгрөгийн өртөгтэйгөөр тус байгууллагад ямар ч тендер шалгаруулалтгүйгээр гүйцэтгэж иржээ. Энэ асуудлыг тухайн үеийн асуудал эрхэлсэн яам болон байгууллагын удирдлагууд цэгцэлж ЭЕШ- ын програм хангамж нэг компани, нэг хүнээс хамаардгийг болиулж БҮТ-ийнхөө дотоод хүний нөөцийн чадавхи дээр тулгуурлан хэвийн явуулдаг болжээ. Гэтэл энэ компанийн үйл ажиллагаа 2012 оноос дахин БҮТ- тэй холбогдож эхэлсэн байна. "Мy Tech” компанийн захирал нь тус төвд тодорхой эрх мэдэл бүхий албан тушаалтай найз нөхөдтэйгээ хамтран програм хангамж, мэдээллийн технологитой холбоотой бүх тендерт оролцож, ялсан байдгийг ч өгүүлсэн байна.

Түүнчлэн тус төвийн ажлтнууд төвийн үйл ажиллагаанд нэн шаардлагатай бус хүний нөөцийн чадавхид тулгуурлаад хийх бололцоотой ЭЕШ-ын систем болон даалгаврын автоматжуулсан сангийн систем нийлүүлэх гэх мэт программ хангамж дээр тэмдэгтийн өөрчлөлт хийх төдий шахуу үйл ажиллагааны жижигхэн шинэчлэлийг том нэрээр тендер болгон зарлаж авдаг тухай ч ярьж байгаа юм байна. Дараах шилэн дансны мэдээллийг харахад Ж.Ган-Эрдэний компанитай холбоотой мэдээлэл байгаа юм.

108583

Тэгэхээр Боловсролын үнэлгээний төвд  олон гэрээт ажил гүйцэтгэсэн, тендерээр олон сая төгрөгийн өртөгтэй бүтээгдэхүүн шахдаг байсан компанийн захирал өдгөө тэр төвийнхөө захирлаар л ирэх гээд байгаа дүр зураг харагдаад байгаа юм.

Эх сурвалж: Шуурхай.мн


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.