Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсаас гадаад орнуудад элчин сайдаар суух хүмүүсийг томилуулах асуудлыг хэлэлцэн дэмжиж Ерөнхийлөгчид санал болгохоор тогтсон юм. Монгол Улсын гадаад харилцааг өргөжүүлж, зарим оронд улсаа төлөөлөн суух өндөр хариуцлага бүхий албан тушаалд очих хүмүүсийг харахад бас ч үгүй чамгүй чанартай эрхмүүд байгаагаас хоёр сонголтыг нь энд онцлон өгүүлье. Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсад суух Элчин сайдаар МАН-ын дарга асан, Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд С.Баярыг, Шведийн вант Улсад суух Элчин сайдаар АН-ын дарга асан, Монгол Улсын 18 дахь Ерөнхий сайд М.Энхсайхан нарыг томилуулахаар Ерөнхийлөгч УИХ-д өргөн мэдүүлээд байна. Эдгээр улстөрчид хоёулаа Монголын хоёр том намыг тус тус удирдаж байсан, олон жил улс төрд нөлөө бүхий явж ирсэн хүмүүс юм. С.Баярын хувьд өмнө нь ОХУ-д элчин сайдаар сууж байгаад дуудагдан ирж улмаар намын Бага хурлаараа намынхаа даргыг авч, Ерөнхий сайд болж байсан түүхтэй. Одоо ч түүний нөлөө намдаа хэвээрээ гэгддэг бөгөөд элдэв томилгоон дээр С.Баярын фракц, жигүүрийн нөлөө орлоо хэмээн хэвлэлд бичигдэх нь бий. Сонгуулийн өмнө АНУ дахь С.Баярын олон үл хөдлөх хөрөнгийн тухай шуугиан хүчтэй дэгдэж, хаусныхаа гадна зүлэг услаад зогсож байгаа зураг ихээхэн тархаж байлаа. Тэгвэл нам нь үнэмлэхүй ялалт авч засгийн эрхийг гартаа оруулсны дараа С.Баяр алс холын Англид элчингээр явах гэж байна. Үүнийг улс төрийн хүрээний зарим хүн дэвшүүлэн зайлуулж, үнэн хэрэгтээ гавьяаны амралтад нь соёлтойгоор үдэж буй хэрэг ч гэж тайлбарлаж байна.
Үнэхээр ч соц нийгмийн үед улс төрийн товчооноос мултарсан нас өндөр дарга нарыг дипломат харилцаатай социалист улсуудад элчингээр илгээж, их улс төрөөс зайлуулдаг байсан уламжлалыг өнөөгийн МАН үргэлжлүүлж байна гэж ойлгож болохоор. Социализмын үед халимаг буугаад хэлмэрч, дарга буугаад элчин гэдэг онигоо ч байлаа.
Одоогийн эрх баригчид хуучнаа санагалзахдаа гарамгай болоод байгаа. Төв талбайгаасаа Чингисийн нэрийг халж Сүх жанжны нэрээр буцаан нэрлэсэн, бас л АН-ын үед халж байсан Бүгд найрамдах улс тунхагласан өдрийн баярыг дахин тэмдэглэж, ард нийтээ амруулахаар болж байгаа зэргээс харахад ийм.
Их Британи улстай манай орны хувьд харилцаагаа өндөр хөгжүүлэхийг үргэлжид эрмэлздэг боловч С.Баярын өмнө нь улсаа төлөөлж байсан хойд хөршийнхтэй харьцуулшгүй бодит харилцаа сул. Тэгэхээр С.Баяр Монгол-Английн харилцааг идэвхжүүлж чадах уу, эсвэл дипломат төлөөлөгчийн газрын тэргүүний өндөр эрх ямбаа эдлээд чимээгүйхэн сураг алдрах уу гэдгийг цаг хугацаа харуулна. Америкт байхдаа С.Баяр жирийн иргэний хувиар амьдарч байлаа. Харин Англид бол төрийн нэрээр онц бөгөөд бүрэн эрхтэй очиж байгаа.
Харин М.Энхсайханы хувьд аль ч намын өнгөн дээр нэр, нүүртэй, басчиг гүйлгээ ухаан сайтай улстөрч болохыг хэн ч хэлнэ. Ардчилсан намын Засгийн газарт сайдын алба хашиж байгаад МАН-ын ялалт байгуулсан үед өдөр тутмын сонинуудаар ил захидал илгээж байгаад л өндөр албан тушаалд томилогдож байгаа бараг анхны өөр намын улстөрчөөр тодорч байна. Цагтаа Ардчилсан намыг ч удирдаж байсан, Ерөнхий сайдын албыг ч хашиж байсан, Монголдоо дөнгүүр эдийн засагчдын нэг гэгддэг энэ хүн сүүлийн жилүүдэд ганцаарчилсан тоглолт хийж улс төрийн тавцанд аль ч намын "өвөрт" орохоос буцахгүй сүйхээ гаргаж ирсэн. Дээр дурдсанчлан МАН-ыг сонгуульд ялсны дараа өдөр тутмын сонинуудад эрх баригчдад хандсан томоохон ил захидал хэвлүүлэхдээ "МАН бол боловсон хүчин сайтай, гэхдээ бас өөр бусад нам хүчний өндөр туршлагатай, чадвартай хүмүүсийг ч төрийн ажилд авах нь зөв шүү" хэмээж ил тод тал засахынхаа зэрэгцээ өөрөө кабинетэд нь багтаж байсан Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг өр зээлнээс өөр юу ч үлдээгээгүй нь үнэн хэмээн өөрөө уснаас хуурай гарахыг оролдож байсан юм. Одоо эргэцүүлэхэд цагтаа Н.Энхбаярт хандран шүлэг хүртэл зохиож явсан гэгддэг М.Энхсайхан өөрийнхөө ажлын дулаан, тухтай байрыг эртнээс бэлдэж байсан санаа байжээ. Түүний томилогдож очихоор болж буй Шведийн вант улс Монгол Улстай харилцаа тийм ч өргөн хөгжөөгүй, гэхдээ тэнд монгол иргэд олон байдаг. Тэгэхээр М.Энхсайханы хувьд угийн гүйлгээ ухаан сайтайгаараа хоёр талын харилцааг ахиулж чадах уу гэдгийг мөн л цаг хугацаа харуулна. Шведэд одоо 6000 орчим монгол иргэн байгаа гэдэг. Насаараа сайд хийж, цагаан гартан явсан М.Энхсайхан дийлэнх нь хар бор ажил хийдэг ядарсан иргэдийнхээ эрх ашгийг хэр хамгаалах бол?

Эх сурвалж:Өглөөний сонин
Сэтгэгдэл