-Гудамж талбай, уул усны нэрээр оролдож байгаа Ардын намынхан одоо бүр улсынхаа торгон хилээр оролдож эхлэв бололтой. Сонирхолтой нь энэ хуулийн төслийг идэвхийлэн дэмжиж байгаа гишүүн нь Эрдэнэтийн 49 хувийн асуудалд сүүлийн хэдэн сарын турш анхаарал хандуулж байгаа УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж. Хүчтэй эсэргүүцэж буй нь УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр-
Эрх баригчид уул ус, гудамж талбайн нэрээр оролдож, баярт өдрүүдийн тоог нэмэх зэргээр хуучнаа санагалзсан гэмээр, саваагүй ч гэмээр олон үйлдэл тасралтгүй сэдэж ажил хэрэг болгож байгаа. Нийслэлийн Иргэдийн хурлын зүгээс Чингисийн талбайн нэрийг сольсон, УИХ-ын олонхын гишүүд Тусгаар тогтнолын өдрийг нөхөн сэргээж, тэмдэглэлт баярын өдөр болгох тогтоолын төсөл санаачлан батлуулсан.
Засгийн газар ч яаж хоцрох вэ уул, усныхаа нэрээр оролдохоор шийдэж, эцэг өвгөдийн шүтээн байсаар ирсэн Бурхан Халдун ууландаа халдаж байна. Тодруулбал, "Хэнтий Хан уулын нэрийг Бурхан Халдун уул гэж өөрчлөх тухай УИХ-ын тогтоолын төсөл”-ийг Засгийн газар хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон нь олны эгдүүцлийг ихээр төрүүлж байгаа.
Тэгвэл дахин олон нийтийг шуугиулсан хуулийн төсөл Засгийн газрын зүгээс Их хуралд өргөн бариад байгаа нь "Монгол Улсын Хилийн тухай” хуулийн төсөл юм.
Гудамж талбай, уул усны нэрээр оролдож байгаа Ардын намынхан одоо бүр улсынхаа торгон хилээр оролдож эхлэв бололтой.
Сонирхолтой нь энэ хуулийн төслийг идэвхийлэн дэмжиж байгаа гишүүн нь Эрдэнэтийн 49 хувийн асуудалд сүүлийн хэдэн сарын турш анхаарал хандуулж байгаа УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж. Хүчтэй эсэргүүцэж буй нь УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр.
Энэ долоо хоногийн хэлэлцэх асуудлуудын жагсаалтад багтаад байгаа "Монгол Улсын Хилийн тухай” хуулийн төслийг тойрч Хилийн цэрэг үү, Хилийн цагдаа юу хэмээн өнгөрсөн долоо хоногт Хуульзүйн Байнгын хороогоор хэлэлцсэний дараа сошиалаар ид шуугьж эхэлсэн юм.
Хуульзүйн Байнгын хорооны хурал дээр хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр"Хуульзүйн байнгын хороон дээр Хилийн тухай хуулийн талаар хэлэлцэж байхад Хилийн цэргийг Хилийн цагдаа болгоно гэснийг эсэргүүцэж байгаа. Генералын мөрдөс зүүсэн хүн нь өөрөө ийм хариуцлагагүй мэдэгдэл хийж боломгүй юм даа. Ойлгомжтой болгохын тулд бүтэн бичлэг орууллаа” хэмээн фэйсбүүктээ оруулсан байв.
УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж "Би ер нь үе шаттайгаар Хил хамгаалах байгууллагыг Хилийн цагдаа болгох л юм дотроо бодоод яваад байсан хүн л дээ. Энэ гэрээт хилчин гэж юм бий болгоод Хилийн цэргийг нь Хил хамгаалах байгууллага болгоод аажим аажмаар дөхөөд байсан юм л даа” хэмээсэн бол Ж.Энхбаяр гишүүн "Нэлээн олон Засгийн газрын нүүрийг үзэж байж, хамгийн олон улс төрийн төлөөлөлтэй парламент энэ хуулийг хэлэлцэж эхлээд эцэслэн баталсан.
Домогт хилийн асуудал, энэ түүх ш дээ. Өнөөдөр цагдаа болгодог цаг нь ч биш, шаардлага нь ч алга. Ийшээ алхам хийвэл үндсэндээ Хилийн цэрэг дуусна, түүх дуусна. Төрийн цэргийн байгуулалт гэж ҮАБЗ дээр хэд хэдэн удаа яриад маш өндөр түвшинд зөвшилцөл хийж баталсан ажил шүү, зүгээр нэг оруулж ирсэн хуулиар эвдэж болдог юм биш. Ингэх юм бол Монголын төр гэж байгаад яах юм, бодлого гэж байгаад яах билээ” хэмээсэн.
Сэтгэгдэл