Польшийн Каменна-Гура хотын иргэн 25 настай Камиль хэмээх залуу цэнгээнт үдэшлэг дээр хэдэн стакан архи уусны дараа ухаан алдсан аж. Найзууд нь түүнийг эмнэлэгт аваачтал эмч нар үзээд аль хэдийн талийгаач болчихож гээд моргт хийчихсэн гэнэ. Гэтэл үүрээр эрүүлжээд сэргэсэн польш эр даараад байна хэмээн дулаан хөнжил нэхжээ гэж Metro-д мэдээлсэн байна.
Тус хотын эмнэлгийн эмч нар архинд дуртай эрд яагаад хуурамч онош тавьснаа тайлбарлах гэж аргаа барж буй бололтой. Эмнэлгийн харуул хамгаалалтын ажилтнууд үүрээр моргийн тэндээс чангаар хашгирахыг сонссон гэжээ. Ингээд тэд хонгил руу буун моргт ортол нүцгэн эр даараад хөлдөх нь гэчихсэн дамнуурга дээр сууж байсан гэнэ.
"Дахин амилсан” Камиль учир шалтгааныг тодруулахыг ч хүсэлгүй, моргоос бушуухан явахын түүс болсон аж. Ингээд ихээхэн цочролд орсон эр моргоос шууд паб орон үргэлжлүүлэн уусан байна.
Д.Мөрөн
Эх сурвалж: ZONE.MN
Сэтгэгдэл