Тэрбээр "MCS”, "Сумитомо”, "Шинхуа” компанийн хувилбарыг З.Энхболд УИХ-ын дарга байхдаа асар их хууль зөрчсөн, Монгол Улсад ашиггүй гэж томъёолоод нам нь засаг барьж байхад унагаасан. Тийм байхад түүнээс илүүг даваад хийчихнэ гэдэгт итгэхгүй байна. "Шинхуа” аваад хөрөнгө оруулалт хийгээд, төмөр зам тавья гэж байгаа бол "Монголын төмөр зам”-тай ярих ёстой. Төмөр замын ашиг олох эсэхийг хэлэлцэх "Монголын төмөр зам” хэмээх субъект байгаа. "Сумитомо”-ийн хувьд тухайн үед тийм компани байсан ч юм уу үгүй ч юм уу. Нэг л нэр яваад байгаа. Японы Засгийн газар өөр бодолтой л байх. Япон нэртэй компани гэнэт сайхан болгочихно гэдэгт итгэхэд бэрх. Харин "MCS’’-ийн хувьд үйлдвэрлэлийн алдагдалд орчихсон, цаанаа өртэй байгаа компани. Тэдний энд байгуулсан бүтээн байгуулалт нь Монголын гэхээс гадны хөрөнгө оруулагч нарын хөрөнгө шүү дээ. Миний харж байгаагаар "MCS” олборлолтын ашиг нь өндөр Тавантолгойг аваад эрх мэдлээрээ далимдуулаад гэрээ хийгээд өөрийнхөө алдагдлыг нөхөх бодлого барьж байгаа болов уу. Түүнээс бол өөрийнхөө ажлыг хийж чадахгүй байж гэнэт ард түмний төлөө, төрдөө хайртай болоод явчихна гэдэг эргэлзээтэй. Тиймээс шийдвэр гаргах гэж байгаа хүмүүс олон талаас нь харах нь зүйтэй. "MCS” Тавантолгой дээр ирээд ажилчдын асуудлыг шийдээд явна гэхэд би итгэхгүй байгаа. Гэдний өөрсдийнх нь хөдөлмөрийн үнэлэмж, хөдөлмөрийн харилцаа маш муу. Миний бодож байгаа зүйл бол Монгол Улс өөрийн гэсэн хөдөлмөрийн соёлтой, хөдөлмөрийн туршлагатай, зохион байгуулалт хийж чаддаг Үүнийгээ өөрийн болгох стандарт тогтоохгүй бол Европынх тийм, Оросынх тийм, Хятадынх ийм гээд хуулаад яваад байж болохгүй. Хөдөлмөрийн сахилга баттай ард түмэн нийгмийн сахилга баттай, эв нэгдэлтэй байдаг. Өөрсдийихөө хөдөлмөрийг өрөөлөөр зөв үнэлүүлэх шударга тогтолцоог бий болгол чадаж байж ниигэм эв нэгдэлтэй, шударга зүйлийн төлөө тэмцдэг болно. "хэмээн ярьжээ.
Тэгвэл АН-ын дарга З.Энхболд хэлэхдээ "MCS сүүлийн хоёр жилийн турш энэ хувьцааг үнэгүй цаас гэдэг суртал ухуулгыг хийсэн. Гэхдээ нэгж хувьцааг 1,000 төгрөгөөр худалдаж авсан нь энэ бол үнэ цэнэтэй зүйл гэдгийг нотолсон. 100 жил Монголыг тэжээх баялаг. 4 жилийн дотор Улаанбаатарын утааг Таван толгойн орлогоор шийдэж чадах орлого. Ийм үнэ цэнэтэй байгаа зүйлийг зарж, үрэх гэж байгаа бол ард түмэн биднээс санал аваарай. Учир мэдэх УИХ-ын гишүүд эсэргүүцээд эхэлсэн нь сайн байна” гэсэн. За мөн "Ч.Сайханбилэг, М.Энхсайхан нарын тухайн үед оруулсан ирж байсан хувилбар бол бантан байсан. Гэтэл Ж.Эрдэнэбатын Засгийн газрын оруулж ирж буй хувилбар Ч.Сайханбилэгийн оруулж ирсэн хувилбараас дээрдэх бус дордсон байгаа нь өнөөдрийн хийх гэж байгаа гэрээ ямар вэ гэдгийг харуулж байна… Манай нам дотор ард түмний өмчийг үнэгүйгээр авч, өрөө төлөх гэсэн "МSC”-ийн төлөөлөл олон байсан. Жишээ нь, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нар. Тавантолгойн ажлын хэсгийн дүгнэлтийн дараа гарсан Тавантолгойг ингэж явуулах ёстой гэсэн хувилбарыг 40 гишүүн гаргасан. Энэ 40 гишүүний хувилбараар явуулах байсан боловч МАН-д ч, АН-д ч эсэргүүцэгчид байсан. Тиймээс одоогийн УИХ өмнөх парламентийн 40 гишүүний гаргасан хувилбараар явж болно эсвэл өөрсдөө Тавантолгойтой холбоотой өмнөх шийдвэрүүдийг эргэж харж шийдвэр гаргах ёстой гэж үзэж байгаа юм. УИХ-ын тухай хуулиар дээрхи 40 гишүүний 50 хувь нь одоогийн парламентад байгаа бол хэрэгжүүлээд явах боломжтой. Үгүй бол МАН өөрсдөө шинэ хувилбар гаргах ёстой. Энэ бүх зүйлийг МАН нууж хийж байна. Тавантолгойн бүх асуудал ил тод байх ёстой.” гэсэн юм.
Тэгэхээр "МSC” нэгэнтээ Тавантолгойд орж ирэх л гэж байгаа бол энэ мэт мэдээллүүдэд хариу байр сууриа илэрхийлэх ёстой. Монгол Улсын хөгжил дэвшилд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж байгаа орд газрыг өөрийн менежмэнтээр зөөх гэж байгаа бол тэд өөрсдийгөө муу санаа агуулаагүй гэдгийг тайлбарлах нь зүй ёсны болов уу, Ж.Оджаргал захирал аа!
Эх сурвалж: Шуурхай.мн
Сэтгэгдэл