“Медипас” эмнэлэг хувьд шилжсэнээ нотоллоо


“Медипас” эмнэлэг хувьд шилжсэнээ нотоллоо

 

"Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 70 орчим тэрбум төгрөгөөр баригдсан Японы сүүлийн үеийн техник технологи бүхий "Медипас” эмнэлгийг хувийн хэвшилд шилжүүлж, хэд орчим төгрөгөөр худалдсаныг үйлдвэрийн удирдлагууд нууцалдаг. Тэрбайтугай энэ эмнэлэг үйлдвэрийн мэдэлд байгаа юу, эсвэл хэн нэгний хувийн өмчид шилжсэн үү гэдгийг хэн ч мэддэггүй. Тэгвэл улсын өмч хөрөнгөөр газар, барилга байшин, тоног төхөөрөмжийг нь бий болгож, худалдаж авсан атлаа хувийн хэвшлийн зарчмаар өндөр үнэ ханшаар үйлчилгээ үзүүлж буй уг эмнэлэгийн хаалттай хөшигний цаана юу юугүй дэлбэрэх дөхсөн "асаалттай бөмбөг” ч байх магадлалтай.

Ж.Эрдэнэбатын Засгийн газраас өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 30-ны өдрөөр бүх нийтээр амарсан тул өнгөрсөн бямба гаригт улс даяар ажлын өдөр болгох тогтоол гаргаж мөрдүүлсэн. Харин энэ өдөр төрийн өмчийн тодотголтой бүх байгууллага ажиллаж байхад ганцхан "Медипас” эмнэлэг амарч байхтай таарлаа. Эмнэлгийн яаралтай тусламж авахаар ирсэн иргэд "Эрдэнэт үйлдвэр”-ийн Сувилал, аймгийн БОЭТ-ийн эмнэлэг рүү явцгааж байсан. Засгийн газрын тогтоолыг зөрчиж байгааг бодоход, "Медипас” эмнэлэгийг аль хэдийнэ хувийн хэвшилд шилжүүлсэн бололтой. С.Ламбаа Эрүүл мэндийн сайд байхдаа уг эмнэлэгийн нээлтэн дээр хэлэхдээ "Энэ эмнэлэгийг үйлдвэрийн хөрөнгөөр босгосон тул Эрдэнэт хотын иргэдэд хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ” гэсэн. Гэтэл өнөөдөр "Медипас” эмнэлэг Улаанбаатар хотын дээд зэрэглэлийн эмнэлгүүдтэй адил өндөр үнээр үйлчилж байна. "Медипас” эмнэлэгийн өмчлөлийн асуудлаар "Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлага Эрдэнэтчүүдэд мэдээлэл хийх цаг болжээ.

Иргэдийн эрүүл мэндийн төлөөх үйлчилгээ Эрдэнэт хотод хэрэгжихдээ Засгийн газрын тогтоолоос давж дуртай үедээ ажиллаж, дургүйгээ хүрэхлээр хаалгаа барьдаг ийм дүр зураг "Медипас”-аас өмнө гарч байсангүй. Тэдний байр байдал нь шинэ жилийн уур амьсгалаасаа ч салаагүй байгааг бодоход энэ байгууллага төрийн өмчит биш хувийн хэвшилд аль хэдийнэ шилжсэнийг үйлдлээрээ харуулаад байна.

medipas2

medipas1

Эх сурвалж: http://www.erdenetnews.mn/?p=8554


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
ЦАГААН САР | 2017/01/13 21:47
БОЛЬЁ ОО