"Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэж мэргэн үг бий. Үүнийг өнөөдөр төрийн ордонд сууж байгаа эрхэм түшээдэд л байнга хэлж сануулж баймаар санагдах юм. Хуралд суух анхан шатны мэдлэггүй хүмүүс энд маш олон харагдаж байна. Ангалзтал бохь зажилаад л, эсвэл төрийн тэргүүн нь үг хэлж байхад өөдөөс нь шанаагаа тулчихаад л эвшээх нь холгүй суух түшээдийн тухай яриад байна л даа. Тэр үгээ зөөдөг, юу хэлэх гэж байгаагаа ойлгодоггүй, асуудлаас хадуурдаг зэргийг мартчихья. Ер нь зөв сууж сураагүй хүн яаж зөв ярьж сурах вэ дээ.
Сэтгэгдэл