Хойд Солонгосчуудыг албадан гаргаж байна


Хойд Солонгосчуудыг албадан гаргаж байна

 

Малайзын эрх баригчид нутагт нь байгаа 50 Хойд Солонгос иргэнийг албадан гаргах шийдвэрт хүрчээ. БНАСАУ-ын дарангуйлагч Ким Чен Уны эцэг нэгт ах Ким Жон Нам Малайзад өөд болсноос хойш хоёр улсын харилцаа туйлын хурцадмал болсон. Үүнээс болж Хойд Солонгост буй Малайзын элчин сайд, төлөөлөгчдийг Пхеньян гаргахгүй байхаар шийдсэн нь хүн барьцаалж буйтай адил нөхцөл байдал үүсгэжээ.

Өдийг хүртэл Ким Жон Намын үхлийг Хойд Солонгосын талаас санаатайгаар зохион байгуулж, Малайз улсын нэр хүндийг олон улсын тавцанд унагаж байгаад бухимдлаа илэрхийлсээр буй Куала Лумпур ойрын өдрүүдэд нутагт нь байгаа 50 хойд солонгос иргэнийг хөөн гаргахаа мэдэгдээд байна.

Малайзын Борнео мужийн Саравак аралд буй Хойд Солонгос иргэд 48 цагийн дотор тус улсаас явах ёстой ажээ.

Т.Бат


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.