“Ми Ми”-г хилээр оруулахыг хориглолоо


“Ми Ми”-г хилээр оруулахыг хориглолоо

"Өмнөговь аймгийн Шивээ хүрэн, Гашуунсухайт боомтоор нүүрс тээвэрлэдэг жолооч нар Ханбогд сумтай хил залгаа ӨМӨЗО-ны Баяннуур аймгаас сэтгэцэд нөлөөт "Ми ми” хэмээх бодисыг нууцаар оруулж ирдэг. 

Нүүрс, баяжмал ачсан машины цуваа 30 км-тэй тэнцэхүйц урт дараалалд 2-3 хоног дугаарлахдаа жолооч нар унтахгүйн тулд хэрэглэж байгаа”-г манай сонин анх хөндөн асуудал дэвшүүлж, холбогдох газрууд, олон нийтийн анхааралд хүргэн бичиж байв.

Мөн Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, Л.Энхболд нар Их хурлын түвшинд ярьж, энэ бодисыг хилээр оруулж ирэхийг хориглох заалтыг хуулийн төсөлд тусгуулахаар хөөцөлдөж байсан билээ.

Тухайлбал, гишүүд Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд "эмийн түүхий эд” хэмээх нэр томьёог хуульд тусгах, ингэснээр эмийн найрлагад ордог "ми ми” хэмээх түүхий эдийг хууль бусаар хилээр оруулсан үйлдлийг зөрчил хэмээн тооцох санал гаргаж байсан юм. Тэгвэл өчигдөр УИХ-ын чуулганы ээлжит хуралдаанаар Эрүүгийн хуулийг хэлэлцэж батлахдаа сэтгэцэд нөлөөт "Ми ми” хэмээх эмийн бодисыг хилээр оруулж ирэхийг хориглосон заалт оруулсныг гишүүд дэмжиж баталлаа.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.