– Орой 22- 23 цагт орондоо орж унт. Учир нь 24- 04 цаг бол хүний гүн нойр авах хамгийн тохиромжтой цаг гэж эрдэмтэд тогтоосон.
– Шүд угаах хамгийн сайн цаг бол хоол идсэнээс 3 минутын дараа.
– Өглөө 05-06 цагт босох нь хамгийн тохиромжтой. Учир нь 07-10 цаг бол хүний сурч ажиллах хамгийн эрчтэй, оюуны чадамж өндөр сэргэг байдаг цаг юм.
– Шогших, гүйхэд хамгийн сайн цаг нь хоол идсэнээс 45 минутын дараа юм. 4.8 км-ийг хорин минутанд гүйхээр баримжаалвал хамгийн сайн.
– Ус уух хамгийн тохиромжтой цаг бол өглөө босоод 1 аяга уух. Ходоод гэдэс цэвэршихэд ашигтай. Хоол идэхээс 30 минутын өмнө 1 аяга ус, унтахын өмнө 1 аяга ус уувал цус өтгөрөхөөс сэргийлнэ.
– Цай уух хамгийн тохиромжтой цаг бол хоол идсэнээс хойш 3 минутанд. Хоолыг шингэрүүлэх буюу шингээлтийг дэмжих нууц бий.
– Чихэр идэх хамгийн сайн цаг бол хөдөлмөр буюу хөдөлгөөний дараа түр амрах цагт, мөн дотор эвгүй оргих үед идвэл сайн.
– Жимс идэх хамгийн сайн цаг нь хоолноос нэг цагийн өмнө чанар сайтай шинэ соргог жимс идвэл цагаан эсийг нэмэгдэхэд нөлөөлж, дархлааг сайжруулна.
– Усанд орой унтахын өмнө орвол сайн. Булчин шөр мөсийг сулруулан ядаргаа чилээ тайлж, цусны эргэлтийг сайжруулж унтахад ашигтай.
– Сэтгэн бодох, зохион бүтээх хамгийн сайн цаг бол 08-10, үдийн хойно 14 цаг, оройд 20 цаг байж болно.
– Цэвэр агаараар амьсгалах хамгийн сайн цаг нь өглөө 09- 11цаг, үдэд 14-16 цагт цонхоо нээх буюу агаарт гараарай.
– Элэг хамгаалах хамгийн сайн цаг нь өглөөний 8 цаг. Энэ цагт элэгний бүх хор гадагшилдаг тул архи зэрэг элгэнд хоргой зүйлийг бүр мөсөн цээрлэх хэрэгтэй.
– Унтахын өмнө нэг аяга сүү уух нь хүн бүрт тустай.
– Хамгийн тохиромжтой дулаан бол 22- 24 С° юм. Энэ дулаанд хүний физиологийн үйл ажиллагаа хэвийн явагддаг.
– Өдөр унтахад 13 цаг хамгийн тохиромжтой. Энэ үед хүний мэдрэмж нь хамгийн доод цэгт хүрдэг. Хорин минут унтаад босоход хангалттай.
Сэтгэгдэл