АСЕАН-ы дээд хэмжээний 31-р уулзалт нээгдэв


 
 АСЕАН-ы дээд хэмжээний 31-р уулзалт нээгдэв

Синьхуа агентлагийн мэдээ: АСЕАН-ы дээд хэмжээний 31-р  уулзалт 13-нд  Филиппиний нийслэл Манилад албан ёсоор нээгджээ.

Уулзалтын дараа Манилад Зүүн Азийн хамтын ажиллагааны удирдагчдын  олон хурлыг хуралдуулах бөгөөд Бүс нутгийн бүх талын эдийн засгийн түншлэлийн  харилцааны хэлэлцээр буюу RCEP-гийн удирдагчдын хурлыг ч тэнд  хуралдуулна.

АСЕАН-ы 10 орны удирдагчаас гадна, Хятад, Америк, Орос, Япон, БНСУ,  Канада, Австрали зэрэг улс орны удирдагчид, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга  холбогдох хуралд оролцох юм. 

Сарантуяа ХОУР




Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.