Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулгыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө.
Түүнийг удаан хугацаанд суралцахаар болсонтой нь холбогдуулан өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Харин түүний оронд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар хэнийг томилох нь одоогоор тодорхойгүй байна.
Сэтгэгдэл