Ц.Нямдорж "дунд хуруу"-гаа хэнд зориулав


 Ц.Нямдорж "дунд хуруу"-гаа хэнд зориулавЗа өнөөдрийн номер нэг дуулианы эзнээр яах аргагүй Лексус 570 тодорлоо. Хууль зүйн яамны үүдэнд ханхайтал зогсох тэрбээр хэний хүлэг вэ гэдгийг шууд л илчилж орхив. Тиймээс ч цаг үе хүнд хэцүү байна, татвараар ард иргэдийн халаасыг хоослож байна гэж гоншигонож байгаа энэ мөчид түрээсийн байранд амьдардаг эрхэм сайд ийм унаа хөлөглөж буйд итгэж ядан буй сэтгүүлчид энэ талаар шууд л асууж орхисон юм. Харин сайд гуай хариуг нь хээв нэг өгөх нь тэр. Гэхдээ түүнийг сайтар анзаарвал хамраа маажих зуураа нөгөө дуулиант дунд хурууг гаргасан байхыг анзаарав уу? Ард иргэдийнхээ өмнөөс асууж шалгаах сэтгүүлчид рүү хэрэв гаргасан бол ард түмэн лүүгээ л гозойлгосноос ялгаа юун. Харин үнэхээр хамар нь загатнасан бол хожим үйлдэл бүртээ анзааргатай байх хэрэгтэй болж дээ. Нийгмээр дүүрэн бухимдал байхад нэмж ийм үйлдлээр нэрмээс болж яах нь вэ дээ. Эрхэм сайд Ц.Нямдоржийн дунд хуруу үнэхээр өөрт нь хэрэг болов уу, өрөөлд зориулагдав уу...

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.