МАНАН-ын үед хараат
шүүх бий болсон. МАНАН-ын үед их хэмжээний өр бий шинээр үүссэн. 11
тэрбум ам.долларын их өрийг тэглээд, одоо л нэг өргүй боллоо гэж бодож
байтал МАНАН-ынхан гарч ирээд бидний өрийг нэмсэн. Өнөөдрийн байдлаар
өлгийтэй хүүхдээс өндөр настан хүн хүртэл гурван сая монголчууд хүн бүр
20 сая төгрөгийн өртэй болсон байна. Өртэй бол өөдлөхгүй гэдэг үгийг
өвөг дээдэс маань хэлдэг байсан. Тиймээс бид энэ их өрнөөс салахын тулд,
нэмж өр тавиулахгүйн тулд МАНАН-д боломж олгохгүй байх ёстой. Үүнийг
бүгдээрээ, ард түмнээрээ шийдэх ёстой. МАНАН 24 тэрбум ам.долларын өр
тавиад өнгөрсөн хугацаанд улсдаа юу хийж бүтээв. Яг үнэндээ юу ч хийж
гавьсангүй.
Сэтгэгдэл