МАНАН-г сонгоно гэж хэн хэлээд байгаа юм бэ?
2016 оны сонгууль шинэ
давалгааг бий болгоно гэж ард түмэн болоод шинэ залуу үеийнхэн ч харж, хүсэж,
хүлээж байгаа. Гэвч төрийн эрхийг 25 жил ээлжлэн барихдаа хоорондоо эх орныхоо
баялагийг хуваагаад халаас халаасандаа гараа хийцгээсэн МАНАН-гууд
залуучуудаасаа айж, байж болох бүхий л аргыг хэрэглэж болохгүй байсан зүйлийг ч
бий болгож, үндсэн хуулиа ч зөрчиж, нүдэн дээр ил хуувилдаан зохиож байна. Хөөрхийдөө
3-хан сая хүрэхгүй ард түмнээ л өрөвдөж байна. Ер нь МАНАН-г сонгоно гэж хэн
хэлээд байгаа юм бэ. Сийрэг толгойтой, залуу боловсон хүчинтэй нам эвсэлүүд хүч
түрэн гарч ирж байна. Тэднийг нухчин дарах төлөвлөгөө аль намраас хойш яваад
эхэлсэнийг ХҮН намын жишээн дээрээс харж болно. Тэгсэн ахиа л жижиг намуудаараа
оролдоод эхэллээ. Саяхан НИТХ-д хүчтэй акцтай, цоо шинэ дүр төрх, имижийг
бүрдүүлж гарч ирсэн Иргэний Хөдөлгөөний намаар оролдоод байгаа сурагтай. Тэгсэн
ИХ намын цаад талд Хулгайчгүй Монгол хөдөлгөөн буюу нөгөө айхтар сахалт
А.Мөнхбат байгаа болохоор ХҮН нам шиг амархан самарч чадахгүй байгаа бололтой. Юутай
ч МАНАН-гууд эхлээд дотоод асуудлаа шийдээд, нэр дэвшилтээ нэг талд нь
гаргачаад бусдын хэрэгт оролцоно байгаа.
Сэтгэгдэл