Монгол Улсын иргэн Д ХНБГУ-д хоёр эмэгтэйг онц хэрцгийгээр мөчилж хөнөөсөн хэрэгт буруутгагдаж бүх насаараа хорих ял сонсжээ. Түүний шүүх хурал гуравдугаар сарын 7-ны өдөр болсон аж. Иргэн "Д” нь 39 настай. Тэрбээр Герман улсад 18 жилийн өмнө ирсэн бөгөөд, мужааны мэргэжил эзэмшээд 2013 оноос хойш Лейпциг хотод амьдарч эхэлсэн байна. Д нь хэдэн жилийн өмнөөс эхнэр, хүүхдүүдээсээ тусдаа амьдрах болжээ.
Хэргийг сануулахад, 2016 оны дөрөвдүгээр сард 43 настай Мария гэх бүсгүй учир битүүлгээр ор сураггүй алга болсон аж. Нуурын эргээр аялж явсан явган аялагчид Марияагийн биеийнх нь хэсгийг олсноор энэ хэрэг олны анхааралд өртөж эхэлсэн юм. Удалгүй арваннэгдүгээр сарын 29-ны өдөр 40 настай Анжа гэх бүсгүй хамгийн сүүлд хотын төвд байрлах шөнийн клубт харагдаад түүнээс хойш сураггүй алга болсон байна.
Германы хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр энэ хэргийн талаар мэдээлэхдээ дээрх хохирогчид Монгол Улсын иргэн 'Д-ийн гэрт амиа алдсан гэв. Түүнийг баривчлан байцаахад хоёр бүсгүйг хөнөөсөн хэргээ хүлээжээ.
Монгол Улсын иргэн Д нь эмэгтэйчүүдтэй ихэвчлэн клуб, цэнгээний газар болзож, улмаар гэртээ дагуулан ирдэг байжээ. Д уг хэргийн талаар мэдүүлэхдээ "Би эмэгтэй хүнийг үзэн яддаг учраас ийм хэрэг хийсэн” гэжээ.
Энэ хэргийг бид Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас тодруулахад, ''Ийм хэрэг гарсан нь үнэн. Гэхдээ иргэн Д талаарх илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй'' гэсэн юм.
Сэтгэгдэл