“Баялгийн лицензийн эрх зүй” хэлэлцүүлэг боллоо


“Баялгийн лицензийн эрх зүй” хэлэлцүүлэг боллоо

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар, "Хөгжил-ардчилал” ТББ байгууллага, Конрад Аденауэрийн сантай хамтран "Баялгийн засаглал” хэлэлцүүлгийг өнгөрсөн сарын 26-нд зохион байгуулж эрдэс баялгийн салбарын бодлого, эрхзүйн зохицуулалт,  тулгамдаж байгаа асуудлын талаар нээлттэй ярилцсан билээ.

 Уг хэлэлцүүлгийн үеэр Ерөнхийлөгчийн зөвлөх Н.Алтанхуяг  "Өнөөдөр бид энэ сэдвээр зөвхөн Иргэний танхимд нэг удаа яриад зогсохгүй. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, "Хөгжил ардчилал” ТББ болон Конрад-Аненауэр сан хамтран энэ сэдвийг цаашид ярина. Бид баялгийнхаа засаглалыг зөв болгох гол зорилго тавьж байгаа. Баялгийн зөв засаглал буюу ард түмэн баялгийнхаа эзэн нь болох боломж, нөхцөл өнөөдөр бүрэлдэж чадаагүй байна.” гэж тодотгож байсан. Мөн байгалийн баялаг ард түмний өмч, төрийн өмч байна гэж заасан мөртлөө  захиран зарцуулах эрх үүсээд  байгаа.

Тиймээс лицензийн эрх зүй, хайгуулалт, олборлолт, баялгийн зөв хуваарилалтын чиглэлээр ярилцаж хэлэлцвэл ямар нэгэн шийдэлд хүрэх байх гэж найдаж байна. Ер нь үр  хойчид үлдэх баялаг маань улс төрч бидний сонгуулийн шоунд  зарцуулагдах ёсгүй. Тиймээс цаашдаа нэлээд өргөн хүрээнд ярина гэсэн” юм.

Тэгвэл өнгөрсөн долоо хоногт "Баялгийн засаглал” хэлэлцүүлэг "Баялгийн лицензийн эрх зүй” сэдвээр нарийвчлан ярилцсан байна. Энэ удаагийн ярилцлагад уул уурхайн болон хуулийн салбараас мэргэжлийн хүмүүс оролцож санал бодлоо солилцсоноороо онцлог боллоо. Хэлэлцүүлгийн эхэнд эрдэс баялгийн шинжээч Д.Жавхланболд "Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох эрх зүйн зохицуулалт” сэдвээр итгэл тавьсан юм.  Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хууль, эрх зүйн зохицуулалт, мөн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох хэлбэр манай улсад ямар зохицуулалтаар явдаг, ямар алдаа дутагдал гардаг болон бусад орнуудтай харьцуулсан судалгаа,  байгалийн баялаг, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шилжүүлэх барьцаалах, худалдаалах зэрэг олон сэдвээр нээлттэй ярилцлаа. "Баялгийн засаглал” хэлэлцүүлэг ирэх 7 хоногт "Баялагийн геологи, хайгуул” сэдвээр  үргэлжилнэ.

photo6132062720355313667 photo6132062720355313668 photo6132062720355313665


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.