УЛСЫН ТОМООХОН ЭМНЭЛЭГ ЭРДЭНЭТ ХҮНИЙ АМИНД ХҮРЧЭЭ


УЛСЫН ТОМООХОН ЭМНЭЛЭГ ЭРДЭНЭТ ХҮНИЙ АМИНД ХҮРЧЭЭ2017 оны арван нэгдүгээр сарын 06ны өдөр Улсын томоохон эмнэлэгийн эмчийн буруугаас болж эрдэнэт хүний амь нас эрсджээ. Нас барсан иргэн 2017 оны арван нэгдүгээр сарын 03ны өглөө тухайн эмнэлэгт хандсан байна. Анх хүлээн авч яаралтай тусламж үзүүлсэн эмч нь амь насанд аюулгүй гэж оношилон, ил шархыг нь оён явуулжээ. Гэвч тухайн өвчтөн 72 цагийн дараа нас барсан байна. Өвчтөнг хариуцан оёдол хийсэн эмч нь тухайн эмнэлэгтээ ажиллах томилгоогүй,мөн тэр эмнэлэгт ажиллах эрхгүй байжээ. Өвчтөнийг нас барсны дараах задлан шинжилгээгээр бүдүүн гэдэсний төгсгөл S гэдэс цоорсон гэсэн дүгнэлт гарсан байна. Гэвч үүнийг нь тухайн эмч буруу оншилон эмчилжээ.Ийнхүү эмч болон эмнэлгийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж хүний амь нас эрсдсэн байна. Энэ талаарх мэдээллийг дэлгэрэнгүй судлан хүргэх болно.

Эх сурвалж: Jirgee.mn | Э. Амгалан

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.