"Эрдэнэс-Таван толгой” ХК Төлөөлөн Удирдах Зөвлөлийнхөө шийдвэрийн
дагуу Монгол Улсын Хөгжлийн банкнаас олгосон 200 сая ам.долларын зээлээс
100 сая ам.долларын зээлийн эргэн төлөлтийг хуваарьт хугацаанаас нь
өмнө буюу 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр төлж барагдуулсан
байдаг. Мөн 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 50 сая ам.долларыг
төлжээ.
Тэгвэл 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр үлдсэн 50 сая ам.долларын үндсэн зээлийг төлөх шийдвэр гаргажээ. Ингэснээр "Эрдэнэс-Таван толгой” ХК Монгол Улсын Хөгжлийн банкны 200 сая ам.долларын зээлийн үндсэн төлбөрийг барагдуулж байгаа юм.
Нэхэн сануулахад уг 200 сая ам.долларын зээл нь Монгол Улсын Засгийн Газрын 2012 оны шийдвэрээр "Хүний Хөгжил сан”-гаар дамжуулж иргэн бүрт олгосон халамжийн мөнгөний тодорхой хэсгийг бүрдүүлэх, компанийн эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх зорилгоор "Эрдэнэс-Таван толгой” ХК-д олгосон зээл аж.
Тэрбээр үлдсэн 50 сая ам долларын зээлийг төлж барагдуулсанаар Монгол Улсын Хөгжлийн банк болон "Эрдэнэс-Таван толгой” ХК-ний зээлийн асуудал дуусгавар болж байгаа юм.
Сэтгэгдэл