Улс төрийн "уршиг"


Улс төрийн "уршиг"Улс төрийн "уршиг" гэхээр нөгөө л хэдэн улс төрчдийг ярих нь гэж бүү төвөгшөөгөөрэй. Хошин шогчдын хэлсэн үг моод болдог цаг саяхан. Тэгвэл өнөөдрийн нийгэмд "шатна" гэх үг моодонд оров. Энэ үг ингэтлээ моодонд орох болсон хэргийн зангилааг хөөвөл, Манай улсад Эрдэнэс Таван толгой гэдэг компани 200 гаруй ажилчидтайгаа гэрээ байгуулахыг үл хүссэн. Харин хөдөлмөрийн гэрээгээ байгуулаад хуулийнхаа дагуу явъя гээд бүхий л шатны удирдлагууддаа удаа дараа шаардлага хүргүүлсэн Монгол эрийн тэвчээр алдарч өөрийгөө зулын гол болгон золигт гаргах шахлаа.

Зөвхөн Түвд лам нар нь өөрийгөө зоригтойгоор зулын гол болсон тухай дуулж байснаас Монгол эр хүн, аавын хүү ийм үйлдэл гаргана чинээ зүүдлэх нь бүү хэл бодож ч үзээгүй. Азид болсон хамгийн том дуулиан тарьж орхих нь энэ. Үйлдвэрчний эвлэлийн дарга тэрбээр Ардчилсан намын партизануудын нэг. Гэвч журмын нөхдийнх нь явуулж буй үйл хэрэг буруу бодлого, тогтолцоог байж болох хамгийн хүнд хэлбэрээр эсэргүүцсэн хүмүүсийг талц-алд хүргэв. Түүнийг яагаад ийм үйлдэл хийх болов гэдгийг тайлахаар улс төрчид болоод ард иргэд тунгаасан.

Ард түмэн "Үнэхээрийн хүнд байдалд ороод ийм үйлдэл хийлээ. Төр засгийн буруу" гэсэн бол нөгөө хэсэг нь "эрүүл хүний хийх үйлдэл биш. Ганцхан ажлын байрны төлөө ингэж өөрийгөө шатаах нь эцэг хүний гаргах авир биш" гэж үзэх нь тэр. Харин парламентад суудалтай хэсэг нөхдүүд "Ард иргэдийг доройтуулж байгаа Ерөнхий сайд огцрох хэрэгтэй байна" хэмээн байр сууриа илэрхийлэв. Харин эрх баригчид "Эрх орноосоо урвагч "Хүчирхийлэл рүү нийгмийг турхирах нь эх орноосоо урвасан хэрэг" гэж тайллаа.

Эхний хэргийн учрыг тайлах гэж мунгинаж байх зуур дараа дараагийнх нь хөврөв. Одоогоос хэдхэн сарын өмнө 120 сая төгрөгийн үнэ бүхий үйлдвэрлэсэн хувцсаа олон нийтэд үнэгүй тараана гэж зараа түгээсэн захирал бүсгүй моод болсон үгийг хэрэглэж орхив. Шийдэж чадахгүй бол цаг алдалгүй огцрохыг Засгийн газраас шаардаж, хувцсаа "шатаана" хэмээн цамнаж гарав. Түүний хувьд компанийнх нь дансыг хаасан өдгөөг хүртэл нээгээгүй байж, татвараа нэхлээ гэсэн. Ингээд байж байтал олны танил болсон нэгэн зураач "өөрийнхөө хөхийг тайрна" гэж Ерөнхийлөгчид лүндэнд-чихлээ.

Би хорт өвчинд нэг хөхөө өгсөн хүн. Харин одоо нөгөө хөхөө Эх орончдод өгөх тийм зүрх зориг надад байна. Хэрвээ эрх баригчид олон тэнэг үйлдлээ хийсээр байх аваас би бээр жагсаал зохион байгуулж, Чингисийн хөшөөний өмнө хөхөө хэрчин тайрч хаях болно. Монголчуудын зовлон надаар дуусаг гэсэн бөгөөд нэр бүхий хэдэн улс төрчдийг цаазаар авч одоогийн 76-д есөн эрүү шүүлт тулгамаар байна гэдгийг ч шуудхан хэлээд авлаа.

Монгол хүмүүсийн тэвчээр, хатуужлыг ингэтлээ алдруулж байгаа нь "Улс төрийн бодлого" сул дорой байгаагийн тод жишээ. Сонгууль дөхөхөөр шоу хийж байна гэж хардах хэсэг байгааг үгүйсгэхгүй юм. Гэхдээ энэ хүмүүс өөрсдийгөө нийгэмд "сайн", "муу" -гаар будуулах болсны зорилго нь улсынхаа төлөө улс төрчдийн хийж, гүйцэлдүүлж буй хэрэг гамшиг дагуулж иргэдийг туйлдана хүртэл залхаан цээрлүүлж хэлэх үгүй болтол дөрвөн хөлөөр нь мөлхүүлж байгааг хэлсэн зоригтнууд.

"Нохой хуцаж л байдаг, жингийн цуваа явж л байдаг" гэдэг үг бий. Төр түшиж байгаа 76 ард түмнийхээ хэлсэн үгийг тоохгүй учиг-арсаар ийм тэсрэлт, дэлбэрэлт хийхээс нааш цочоо авахаа байсан нь хатуу бөгөөд үнэн.

Одоогоос 14 жилийн өмнө ганцхан тэрбумын өртэй байсан улс өнөөдөр 16 тэрбум өртэй болж, дампуурлаа нэн тэргүүнд зарлах дөхсөн орнуудын 18-д багтсан нь төрийн бодлогоо буруу, хамгийн чухал тогтолцоогоо гажуудалд хүргэсэнээс эдийн засаг хүндэрч, иргэд хямралд нийтээрээ өртсөн. Манай улсад өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэ хоёр оронтой тоонд шилжин 30-40 дахин өссөн. Гэтэл бусад орнуудад 3-5 хувь өсөх л юм бол шууд бослого хийдэг. Тэгвэл манайд жагсаал, цуглаан хийж төрдөө үгээ хэлснийхээ төлөө хоригдож, шийтгэл амсдаг гаж гэмээр тогтолцоо үүссэн. Эдийн засаг хүндэрч, хямарсан гэсэн мөртлөө өөрсдөө түнтийтэл баяжаад биенээ АТГ гэх их айлд матаж, байцаалгаад байх нь тэр. Засаг төсөв мөнгөний бодлогоо хамгийн ихээр орхигдуулсан. Нийгэмд байгаа баялгаа төсөв рүүгээ татаад төсвөөрөө дамжуулж хэрэгцээтэй газар нь хүргэдэг дээрээ алдсанаас одоо эдийн засаг туйлдаж байгаа нь энэ.

ҮЭ-ийн дарга, компанийн захирал бүсгүй, олны танил зураач эмэгтэйн үйлдэл ерөөсөө л өнөөгийн эрх баригчдын хийж байгаа бодлого, сэтгэн, явуулж буюу үйл нь буруу байгааг харуулсан том нотолгоо. Харин өөрийгөө шатаасан хүнийг зөв, буруу гэж янз бүрээр шийтгэх ёс суртахууны эрх амьд байгаа өөрийгөө шатаагаагүй бидний хэнд ч байхгүй гэж нэгэн тэмцэгч хэлснийг энд сануулъя. Эцсийн дүндээ улстөрийн "уршиг" нийгэмд ийм л хор үлдээж байна.

 

 

Х.Даваа

dorgio.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.