Нийслэл хотын нэгээхэн өнгө төрх болсон Сөүлийн гудамж өнгөрсөн жил багагүй өөрчлөлт, шинэчлэлт хийн иргэдэд цагаа ая тухтай өнгөрүүлэх орчин бүрдүүлж өгсөн. "Гэрэлт гудамж" хэмээн нэрлэгдэх болсон тус гудамжинд байрлах баримлуудын нэгийг гэмтээн сүйтгэсэн хэрэг энэ сарын 3-ны өдөр гарсан. Тус баримлыг танхайн сэдэлтэйгээр гэмтээсэн хэмээн үзэж байгаа бөгөөд тус этгээдүүдийг эрэн сурвалжилж байгаа ажээ. "Аз жаргалтай Улаанбаатар" хот чимэглэлийн эдгээр баримлууд 20 сая төгрөгийн өртгөөр бүтсэн гэнэ. Энэхүү асуудлаас үүдэн Хотын Захиргааныхан багагүй хэл аманд өртөөд буй бөгөөд согтуу залуугийн гарын ая даахааргүй баримал барилаа хэмээн шүүмжлүүлээд авав. Энэхүү баримлын зургийг цахим хуудаснаа оруулан нураахыг шаардсан эмэгтэйд хариуцлага тооцохыг ч мөн иргэд шаардаад авчээ. Одоогоор тус баримлыг сүйтгэсэн этгээд олдоогүй байгаа бөгөөд чанарын шаардлага хангахуйц бүтээн байгуулалт хийгээгүй Хотын Захиргаа ийнхүү өөрсдийн ажилдаа дүн тавиулаад авав бололтой.
Б.Болор
Эх сурвалж : Factnews.mn
Сэтгэгдэл