РИО ТИНТО-Д ОЮУ ТОЛГОЙН ОРДЫН ХУВИЙГ ЗАРАХ ЭРХИЙГ ХЭН ӨГСӨН БЭ?!


РИО ТИНТО-Д ОЮУ ТОЛГОЙН ОРДЫН ХУВИЙГ ЗАРАХ ЭРХИЙГ ХЭН ӨГСӨН БЭ?!

 

УИХ-ын гишүүд дундаас "Рио тинто компани Оюу толгойн ордын 66%-ийг гуравдагч хөршид буюу бусдад зарах” тухай асуудлыг дэмжин ярилцлага өгсөн гишүүн байхыг телевизийн мэдээнээс хараад мэл гайхлаа.

Монгол улс Рио тинто компанитай хамтран ашигт малтмалын ордоо нээн ашиглах гэснээс бус ордын хувийг бусдад зарах эрхийг хууль зүйн хүрээнд арай ч зөвшөөрөхгүй биз ээ. УИХ-ын 76 гишүүн нь хуулиа өөрчлөөд зөвшөөрчихдөгүй л юм бол, ер нь аль ч тохиолдод нийт Монголчууд энэ асуудал дээр нэгдсэн байр суурьтай эсэргүүцнэ гэдэгт итгэлтэй байна.

Учир нь тус компани МУ-ын нутаг дэвсгэр дээр буй байгалийн баялгийг олборлож, НӨШБ-үйлдвэрлэн дэлхийн зах зээлд нийлүүлэх нь зохистой байтал өчнөөн жил баялагийг түүхийгээр нь зөөсөөр, одоо бүр гаднын хэдэн луйварчид "Танай ордод эзэмшиж буй хувиа бид зарна аа” гэж бүхэл бүтэн улсыг элэг барьдаг байж хэрхэвч болохгүй!!!

Хэрэв стратегийн ордын хувийг хэн дуртай нь зарж болдог юм бол жирийн иргэн гэрээ хийж авчхаад надад 66% байна, чамд би 50%-иа худалдъя, 16%-ийг нь надад үлдээчих гэхтэй агаар нэг асуудал юм, энэ нь.

Ийм завхарсан аргаар ард түмнийхээ тархийг бүү угаа!!!
Рио тинто үнэхээр Оюу толгойн төслийг хөдөлгөж гүйцэхээ болиход хүрвэл ордыг улсад нь буцааж өгөхөөс бус дур мэдэн, дамлан зарах эрхийг хэн ч тэдэнд олгоогүй.

Тиймээс Рио тинто компани үнэхээр Монголд ажиллахаас татгалзавал тэд МУ-ын ЗГ-тай хэлэлцээр хийх ёстой. МУ-ын ЗГ тэрхүү 66%-ийг гуравдагч хөршид зарна гэвэл эрх биш олон улсад тендер зарлах биз ээ.

Хэрэв тендер зарлагдвал манай Шинху групп 100 хувь хөрөнгө оруулалт хийж, МУ-д 51%, манайх 49%-ийг эзэмшихээр ТЭЗҮ-бүхий саналаа оруулах болно.

#Хүндэтгэсэн_Шинху_группийн_Далайгаас@


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.