Зун
бол тухайн жилийн хамгийн сайхан үе. Энэ үеэр хүмүүс ихэвчлэн амарч
алжаалаа тайлан, хаа нэгтээ аяллаар явж, голын усанд сэлэн биеэ наранд
шардаг. Нэг ёсондоо бие организмынхаа өвлийн бэлтгэлийг хийдэг гэхэд
болно.
Гэсэн
хэдий ч сүүлийн жилүүдэд цаг уурын өөрчлөлтөөс хамаараад зун бороо хур
багатай, их хуурай халуун болох болсон. Юун түрүүнд халуун нар, бүгчим
уур амьсгалд арьс ихээр гэмтдэг талтай. Тэгвэл тэрхүү аагим халуунаас
өөрийгөө хэрхэн аварч, таагүй байдлыг мэдрэхгүй байх вэ?
Зуун настын хандтай мөс
Зуун
настын тос нь маш гайхалтай чийгшүүлж, тэжээл өгөхөөс гадна хамгийн гол
нарны туяанд ядарсан арьсыг сэрүүцүүлж, тайвшруулдаг. Тиймээс жирийн
зуун настын шүүс эсвэл цэвэр хандыг бага зэрэг устай холин хөргөгчний
мөс хөлдөөгч тасалгаатай саванд хийн хөлдөө.
"Хөлдүү” ор
Бүхэлд
нь биш л дээ. Ялангуяа бүгчим халуун шөнө агааргүйдээд унтаж чадахгүй
байгаа тохиолдолд энэ арга тус болно. Дэр болон ор хөнжлийн даавуугаа
гялгар уутанд хийн хөлдөөгчинд хэдэн цаг байлга. Ингэснээр та сэрүүхэн
орон дээр унтах ямар аятайхан болохыг мэдрэх болно.
Сэнс ба Мөс
Айл
бүрт л байдаг жирийн хөргөгчний тусламжтайгаар шийдэх халууныг даван
гарах бас нэг арга. Хэрэв танай гэрийн агааржуулагч муу ажилладаг бол
бүр ч хэрэгтэй. Үүний тулд танд сэнс болон мөс байхад л хангалттай.
Жижигоэн хөлдөөсөн мөсийг томхон саванд хийн сэнсний өмнө тавиад
үлээлгэ.
Гар цүнхэн дэх мини-сэнс
Гудамжинд
гар сэнс бариад алхаж яваа хүн харах сонин л байдаг. Гэхдээ их үдийн
шатам халуунд үүнээс өөр сэрүүцэх арга байхгүй бол ичих хэрэггүй. Зүгээр
л цүнхэндээ хийгээд гар. Орой та гэртээ ирэхдээ өдрийг харамсахааргүй
өнгөрүүлсэндээ баярлах болно.
Хөлс дарагч ба үс
Зарим
үед тэсвэрлэж тэвчихийн аргагүй халуу шатах нь бий. Духнаас хөлс
бурзайж, бороонд норсон мэт урсах нь халаг болно. Тэгвэл нүд рүүгээ
шорвог хөлс оруулж хорсгохгүйн тулд үнэргүй жирийн хөлс дарагчийг
ашигла. Үүнийг духандаа, үснийхээ захыг дагуулах түрхэх хэрэгтэй.
Шар айргыг минутын дотор хөргөх арга
Заавал
шар айраг гэлгүйгээр дуртай ундаагаа ингэж хөргөж болно л доо. Гэхдээ
халуунд хүмүүс сэнгэнэсэн хүйтэн шар айраг уух дуртай байдаг гэдгийг
санан зөвлөгөөг бичихээр шийдсэн минь энэ. Нимгэн жижиг алчуурыг норгоод
шар айргаа ороон хөлдөөгчинд хэсэг байлга. Цаг нь болмогц гаргаж ирээд
хүйтэн алчуураа толгой дээрээ тавиад хөргөсөн шар айргаа уух шиг жаргал
бүгчим халуунд үгүй биз ээ.
Цонхондоо цагаан цаас наа
Нарны
хайр найргүй төөнөх халуун элчээс өрөөгөө хамгаалахын тулд жирийн
цагаан цаас ашигла. Нар эгц тусч байгаа өрөөний цонхонд цаасыг бэхэлж
өг. Цагаан өнгө нь нарны туяаг ойлгосноор таны өрөөнд хүн байхад
тохиромжтой таатай температурыг би болгоно.