Энэ сарын 13-ны лхагва гарагт Замын цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нь зам тээврийн ослын шинжтэй 212 дуудлага мэдээллийг хүлээн авч шалгажээ. Бүртгэгдсэн ослын улмаас нийслэлд 1 хүний амь нас хохирч, 8 хүн гэмтэж бэртсэн бол орон нутагт 3 хүний амь нас хохирсон осол бүртгэгдсэний 2 нь мотоциклтой холбоотой осол байна.
Тухайн өдөр гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 жолоочид хуулийн дагуу хариуцлага тооцож, 4 хүнийг 7-30 хоногоор баривчлах шийтгэл ногдуулжээ.
Бүртгэгдсэн осол, хэргийг хэлбэрээр нь үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 6 осол, мөргөлдөх хэлбэрээр 9 осол, үл хөдлөх зүйл мөргөсөн 1 осол бүртгэгджээ.
Тухайлбал:
1. Амгалангийн зам, Оргил худалдааны төвийн зүүн хойд замд H.Acty маркийн автомашин нь Dongfeng Eq, Hino Ranger маркийн автомашинуудтай мөргөлдөж, 1 хүн гэмтсэн.
2. ХУД-ийн нутаг Хөшигтийн хөндийн шинэ замд Тоёота Алион маркийн автомашины жолооч нь замын тусгаарлах голын шон мөргөж, 47 настай М-н амь нас хохирсон
3. Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг "Довын хайрхан” гэх газар асфальтан замд ЭсТиЭм маркийн улсын дугааргүй мотоцикль онхолдож, жолооч 45 настай эрэгтэй Б-н амь нас хохирсон ослууд бүртгэгдсэнийг харъяа цагдаагийн байгууллагууд шалгаж байна.