"Сэтгүүлчдийн ордон"-ны шав тавих ёслол болно



 

"Сэтгүүлчдийн ордон"-ны шав тавих ёслол болно

 

"Сэтгүүлчдийн ордон”-ы шав тавих ёслолын ажиллагааг зохион байгуулах гэж буйтай холбогдуулан есдүгээр сарын 27-ны өдрийн 11:00 цагаас "Пума империал” зочид буудлын хурлын танхимд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс Хэвлэлийн бага хурал зарлалаа.

Энэ үеэр "1000 сэтгүүлчийн орон сууц хөтөлбөр” хэрэгжиж эхлэхэд бэлэн болсон талаар мэдээлэл өгөх бөгөөд хэвлэлийн хурлын дараа нэгдсэн унаагаар "Сэтгүүлчдийн ордон”-ы шав тавих газар руу хөдлөх юм байна. 

Өнгөрсөн тавдугаар сард Үндэсний сэтгүүл зүйн 105 жил, дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр "Хараат бус сэтгүүл зүй” үндэсний форум зохион байгуулсан.

Энэ үеэр хотын дарга С.Батболд "Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс "Сэтгүүлчдийн ордон" барих газар олгож өгөхийг хотын удирдлагаас хүссэн. Тус ордон барих газрын асуудлыг шийдвэрлэсэн тул энэ хавартаа бүтээн байгуулалтаа эхлүүлж, ирэх жил гэхэд Улаанбаатар хотод сэтгүүлчээр овоглосон сайхан ордон сүндэрлэнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн хэлсэн билээ.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.