Алга болсон Хонг Конг эр Хятадын телевизээр гарчээ


 
Бээжингийн удирдагчдын тухай нууц, сонирхолтой баримтыг дэлгэн тавьсан ном гаргаад сураггүй алга болсон таван хүний нэг болох Гуй Минхай өнгөрсөн ням гарагт Хятадын үндэсний телевизээр гарчээ.

Гуй Минхай өнгөрсөн оны 10-р сард Тайландад очоод нутагтаа буцаж ирэх  ёстой байсан ч эргэж ирээгүй юм.

Минхай болон өөр бусад дөрвөн хүн алга болсон явдалд Хонг Конгчууд Хятад улсыг сэжиглэж байсан ба эрх баригчдынх нь тухай олон бусармаг явдлыг нотлон бичсэн ном гаргасан тул нууцаар цаазалсан гэж үзэж байсан юм.

Минхай өгүүлэхдээ, тэрбээр согтуугаар жолоо барьж яваад, коллежийн оюутны аминд хүрсэн бөгөөд эл явдлын дараа эх газрын Хятад руу зугатсан гэв. Мөн амиа алдсан оюутны гэр бүлээс уучлалт эрсэн юм.

Шведийн иргэншилтэй Гуй Минхайгийн алга болсон хэргийг Шведиэс шалгаж байсан боловч Минхай өөрийгөө Хятад зүрх сэтгэлтэй хүн учир, өөрийн үйлдсэн хэргийг өөрөө шийднэ, миний байр суурийг хүндэтгээд энэ явдалд Стокхольм оролцох хэрэггүй гэсэн байна.

Түүний эл мэдэгдэл олныг гайхшруулж байгаа бөгөөд төрсөн охин нь эргэлзээ бүхий энэ асуудлаар эцэгтэйгээ очиж уулзахыг хүсч буйгаа илэрхийлсэн юм.

Хамгийн сүүлийн золиос буюу  65 настай Ли гэгч 12-р сарын 30-нд гэрээсээ дэлгүүр ороод ирье гээд буцаж ирээгүй юм.

Тав дахь Хонг Конг эр ийн алга болсны дараа тус улсын иргэд жагсаал хийж, удирдагчдаасаа сураггүй болсон иргэдийн сургийг гаргахыг шаардсан юм.

Эмнести интернейшнлийн Зүүн Азийн бүс нутгийг хариуцсан захирал, Гуй Минхайгийн мэдэгдлийг "Хятадын зүгээс найруулсан маш чадварлаг худал зүйл” гэж үзэж байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.