Монголын хип хоп ертөнцөд өвөрмөц дүр төрх, дуу хоолойгоороо хүч түрэн орж ирсэн рэппер бол Рокит Бей буюу Баяраа. Тэрбээр дууныхаа үг аяыг өөрөө зохиодог. Гэхдээ сүүлийн үед дуу хөгжим хөөхөөсөө илүүтэй интертайнмент чиглэлд түлхүү хүч үзэх болсон.
"Авьяаслаг Монголчууд” шоу нэвтрүүлгийн шүүгчийн суудалд цор ганцаар бууриа сахин үлдсэн тэрээр эхнэр, охины хамтаар "гэр бүлийн аялал”-д гарчээ. Тэдний гэр бүлийн хувьд энэхүү аялал хамгийн анхны аялал болж буй бөгөөд тэрээр өөрийн охин болон эхнэрийн зургийг инстаграмм хуудаснаа оруулжээ.
Өмнө нь охиныхоо зургийг хэзээ ч олон нийтийн цахим хуудаснаа оруулж байгаагүй хосууд энэ удаад охиноо олны нүднээс нуусангүй. Түүний охин хоёр ой гарантай болоод бөгөөд эхнэрийг нь дуучин, Make up artist Ану гэдгийг олон нийт тун ч сайн мэднэ. Ингээд тэдний гэр бүлийн зургаас сонирхуулж байна.
Сэтгэгдэл