Өвлийн улиралд Д аминдэмийн дутагдлаас хэрхэн сэргийлэх вэ?


 
 

 

 
Унтаад сэрснийхээ дараа хүн толгой нь хүнд оргиж, дүйнгэтэхийг үе үе мэдэрдэг. Судлаачдын өгүүлж байгаагаар энэ нь Д аминдэмийн дутагдлаас болдог шинж тэмдэг гэнэ. 
Таны үс унаад, булчин сулбайгаад байвал Д аминдэмийн дутагдалд орсон гэсэн үг. 

Унтаад босож ирэхэд толгой дүйнгэ оргиод байвал энэ бүхэн улирлын шинж чанартай зүйл. Ялангуяа өвлийн цагт унтаад босож ирэхэд толгой өвдөх нь бий. Тэгвэл Д аминдэм хүний бие махбодод нарны туяаны үйлчлэлээр бий болдог гэдгийг бид мэднэ. Тэгэхээр өвөл нарны туяа сул байдаг учраас Д аминдэмийн дутагдалд орох нь гарцаагүй. 

ВИТАМИН Д –ИЙН ДУТАГДАЛ ТУЛГАМДСАН АСУУДАЛ БОЛООД БАЙНА

Улаанбаатар хотын сургуулийн насны 744 хүүхдийн дунд хийсэн судалгаагаар 98 хувь нь Д аминдэмийн дутагдалтай гарсан байна.

Д аминдэмийн дутагдал нь сэтгэл гутрал цаашлаад чихрийн шижин, биеийн дархлаа муудах, хавдар үүсэхэд нөлөө үзүүлдэг. Улаанбаатар хотын сургуулийн насны 744 хүүхдийн дунд хийсэн судалгаагаар 98 хувь нь Д аминдэмийн дутагдалтай гарсан байна. Энэ нь 22-55 насны монгол хүмүүсийн ясны бодисын солилцооны хямралд өртөх эрсдэл өндөр байгааг харуулж буй юм.


Хэрхэн сэргийлэх вэ ? 

Үүнтэй тэмцэх хамгийн энгийн арга бол агаарт гарч, алхах явдал. Дээр нь хоолондоо элэг, тослог ихтэй загас, өндөгний шарыг ихээр хэрэглэ. Эдгээр хүнсний бүтээгдэхүүн хүний бие махбод дахь Д аминдэмийн дутлыг нөхөх чадвартай юм. Д аминдэмийг нарны гэрэл, хоол хүнс гэсэн хоёр эх үүсвэрээс авах боломжтой. Хоол хүнснээс хангалттай хэмжээний Д аминдэм болон кальци авч чадахгүй бол хүүхдэд рахит, насанд хүрсэн хүнд яс зөөлрөх эмгэг, ахимаг насныханд ясны сийрэгжилт үүсдэг.


Ясны сийрэгжилт гормоны хямралтай холбоотойгоор үүсэж байгаа боловч Д болон кальцийн дутагдалтай байх юм бол ясны сийрэгжилтэд өртөх насыг залуужуулдаг. Иймд гормоны хямралд өртөхгүй, рахиттай болохгүй байя гэвэл Д аминдэмийг тогтвортой хэмжээнд байлгах, дутагдлаа нөхөх нь зайлшгүй юм.


Энэ аминдэмийн биед байгаа урьтал бодисыг нарны гэрлийн эрчим идэвхитэй хэлбэрт шилжүүлдэг. Тухайн орны газарзүйн байршлаас шалтгаалан нарны гэрлийн эрчим, хэдэн градусаар хэрхэн тусаж байгаагаас шалтгаалан урьтал бодисыг идэвхитэй хэлбэрт шилжүүлж чадах эсэх нь хамаарна.


Нарны гэрэл газрын гадаргууд тусахдаа 90 градустай ойролцоо хэмээр тусдаг газар нутагт энэ нь илүү боломжтой. Ямар ч хүн Монгол орныг нарны тусгалын 49-52 хэмд байдгийг сонсоод Д аминдэмийн дутагдалд өртдөгийг түвэггүй ойлгоно.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.