УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан байнгын хорооны хуралдааны үеэр ноцтой асуудал ярилаа.
Тэрбээр "Ардчилсан намын үед хувийн аж ахуйн нэгжид дарамт огт үзүүлдэггүй байсан. Хуралд Ардчилсан намын нөхдүүд сууж байна. Харин манай намын үед дандаа дарамт үзүүлдэг. Би байгаа байдлыг ярьж байна.
Тухайлбал, Зам тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар гээд нөхөр хувийн компаниудыг дарамталдаг. УБТЗ- д байхдаа ч ийм л байсан. Зургадугаар сард найман вагон унагасан. Замын даргын үзлэг болсны маргааш вагон унасан. Үүнийг бол санаатай унагасан.
Би үүнийг мэдэж байгаа. Хэн унагасан бэ гэдгийг нь мэднэ. Захиалгаар ийм зүйл хийсэн. Тухайн үед ТЕГ-т хэлээд шалгаагүй. Дараа Айраг суманд сүүлийн вагон унасан. Тухайн үед хөдөлгөөн эрхэлсэн дарга байсан. Дараа нь дэд сайд болсон. Одоо хувийн вагоныг дарамтлаад ОХУ-аас оруулж ирж түрээслэнэ гэж байна.
Өмнө нь ч ийм бодлого явуулж байсан. Одоо дэд сайд болчихоод энэ бодлогоо үргэлжүүлж байна. Ийм байдлаар явбал хувийн аж ахуйн нэгжүүд татвар төлж чадахгүй. Сангийн яам яаж татвараа бүрдүүлэх гээд байгаа юм бэ. Ийм хулгайч нар байхад чинь” гэсэн юм.
Сэтгэгдэл